Арваннэгдүгээр сард Азийн насанд хүрэгчдийн футзалын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг Малайзын үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ сарын 12, 13-нд болох Монгол, Малайз улсуудын футзалын үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны хуваарьт орсон тоглолтууд юм.
Тиймээс манай футзалын шигшээ багийнхан “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай эдгээр өдрүүдэд улсынхаа нэрийн өмнөөс Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийхээр хилийн чанадыг зорилоо.
Футзалын шигшээ багийн тоглолтоос шалтгаалан “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12-р тойргийн “Унаганууд”, “Гоёо Эф Си” багуудын тоглолт хойшилсон.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн багийг 2015 онд Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд оролцсон насанд хүрэгчдийн шигшээ болон өнгөрсөн таван сард Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд үлдсэн залуучуудын шигшээ багийн тоглогчид бүрдүүлж байна.
Монгол Улсын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг 11-р сарын 04-06-ны хооронд Тайландын нийслэл Бангкок хотод Япон, Тайвань, Макао улсуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.