Бохь авахдаа найрлага дахь E тэмдэглэгээг нь хараарай

Б.Эрмүүн GoGo.mn

2017-08-12 17:33 GMT+8

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс бохины талаар дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл аж. Бохины найрлагад сор­битол E420, ксилитол, ман­нитол E421, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам E951 -ацесульфам, будагч бодис, техникийн ионол, хүчил агуулагддаг байна.

Мөн Двуокись титана Е171 будаг, Е212, Е123, Е240, Е951 гэсэн код бүхий хүнсний нэмэлт агуулсан бохинууд нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Бохь нь Фенилалин гэх бодис агуулдгийг үйлдвэрлэгчид сурталчилгаандаа хэзээ ч дурддаггүй байна.

Бохь будагч болон нэмэлт бодисуудаар баялаг. Тухайлбал дараах бодисууд бохинд байдаг.

  • Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд
  • E200–E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.
  • E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална.
  • E400 – E499 нь тогтворжуулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.
  • E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй

Бохины сөрөг тал

  • Бохинд агуулагддаг хлорофилл (Е140), бутилгидрокситолол (Е321) зэрэг бодис гааны нэгэн адилаар харшил үүсгэж болзошгүй.
  • Зарим нэг бохинд агуулагддаг амуу соёолж нь артерийн судасны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг байна.
  • Бохь байнга зажлах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийг удаашруулдаг.
  • Өлөн элгэн дээрээ зажилсан бохь таны ходоодыг шархлуулах дайсан болдог.
  • Бохины найрлагад байдаг аспартам хэмээх бодис толгой өвтгөдөг.

Давуу тал

  • Бохь нь амны хөндийг эрүүл байлгахыг дэмжиж шүд цоорох өвчнөөс сэргийлдэг. Учир нь бохь зажилснаар шүлсний ялгаралт сайжирдаг. Шүлс шүдийг цэвэрлэх, бактерийн ялгаруулж буй хүчлийг саармагжуулахаас (хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох өвчин үүсгэдэг) гадна шүлсний найрлага дахь эрдэс бодис шүдэнд нэвчдэг байна.
  • Бохийг зажлах үед шүдэнд даралт өгч, буйланд иллэг болдог. 

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 40 санал өгсөн байна.

Дээшээ