Завхан аймгийн Баяннуур нуурт ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич осолдож амиа алджээ.
Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд 46 настай ОХУ-н иргэн живж, осолдсон тухай дуудлага энэ сарын 6-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нууранд эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр өглөө 09:15 цагт нуурын эргээс 1,5 км зайтай, 12м гүнээс олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.