CHINA MINING 2017 - Ирэх сарын 23 - 25 - ны өдрүүдэд зохион байгуулагдана

Бизнес мэдээ

2017-08-11 15:15 GMT+8

Дэлхийн уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг болох "CHINA MINING - 2017" 9 дүгээр сарын 23 - 25 - ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан "Майнекс Монголиа" ХХК -наас бизнес аялал зохион байгуулах гэж байна.

CHINA MINING нь уул уурхайн хайгуул олборлолт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник тоног төхөөрөмж, уул уурхайн дагалдах үйлчилгээ гэх мэт уул уурхайн бүхий л салбарыг хамарсан томоохон арга хэмжээ юм. CHINA MINING - ийн Зохион байгуулах хороонд бүртгүүлснээр энэ удаагийн арга хэмжээнд ойролцоогоор дэлхийн 55 орны 500 гаруй үзэсгэлэн гаргарчид, 10 мянга гаруй салбарын лидерүүд, мэргэжилтнүүд оролцох төлөвтэй байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд салбарын асуудлаар хэлэлцэж, цаг үеийн тухай хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд тус үзэсгэлэн нь уул уурхайн компаниудад өндөр ач холбогдол өгөх төдийгүй бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлдэг.

CHINA MINING 2017 - д оролцож уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, түншлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ үзэсгэлэнт Тяньжин хоттой танилцах аялалд та бүхнийг урьж байна.

Аяллын хугацаа: 2017 оны 09 сарын 22 - 26
Хаана: Тяньжин хот, БНХАУ
Холбоо барих: Майнекс Монголиа ХХК, Лүүк Монголия байшин, Чингисийн Өргөн Чөлөө, Улаанбаатар - 17032
Утас: +976 344010, 94053150
Факс: +976 343757
Э-шуудан: contact@minex.mn

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ