Шинэхэн гэр бүлд өгөх 9 бэлэгний санаа

Бизнес мэдээ

2017-08-11 17:51 GMT+8

Хуриманд уригдсан уу? Залуу хосын баярт өдрийг хуваалцахаар уригдсанд тань баяр хүргэе. Хамгийн түрүүнд юу бэлэглэх вэ гэж бодогдож байгаа биз дээ.

Та залуугийн эсвэл эхнэрийн найз, хамаатан садан, дүү, ах эгч аль нь байсан таны өгөх бэлэг залуу хосын хамтын амьдралд хэрэг болох, тэдэнд баяр дээр нь баяр нэмэх зүйл байх хэрэгтэй. Мэдээж сүүлийн үед шууд бэлэн мөнгө өгөх трэнд байгаа, залуу хосод ч бас их хэрэгтэй. Гэхдээ амьдралдаа ганц л удаа тэмдэглэдэг энэ баярт мөчид тэдний амьдралд аз жаргалтай дурсамжийг нэмэх, таны оролцоо зөвхөн энэ боломж. Таныг мөнгө өгснөөр нь дурсаасай гэж та бодохгүй л байгаа биз дээ. Ингээд танд хуримаа хийж буй хосуудад бэлэглэж болох дараах санаануудыг хуваалцаж байна.

Уураар цэвэрлэгч

Шинэхэн гэрийн эзэгтэйн цэвэрлэгээний ажлыг хэмнэж, залуу хосод хамтдаа цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, 125С халуун уураар бүх төрлийн хатуу гадаргуу цэвэрлэж, бактер устгах чадвартай Tornado уураар цэвэрлэгч магадгүй гайхалтай бэлэг байж болох юм.

Soundbar

Кино үзэхдээ зөвхөн дүрс биш дуугаралт ч чухал. Өндөр нарийвчлалтай, тод гаралттай, том зурагттай байлаа гээд шумтай, тод биш дуугаралттай байвал кино үзэх тийм ч сайхан санагдахгүй. Харин зурагтан дээрээ нэмэлт спикер буюу Hybrid soundbar-ийг холбож, дуу дүрсний гайхамшгийг хамтад нь мэдрэх боломжийг залуу хосууддаа бэлэглээрэй.

Олон үйлдэлт ухаалаг чанагч

Завгүй залуу хосуудад оройн хоолоо богино хугацаанд амттай цэсээр хийхэд нь туслах 20 гаруй төрлийн хоолны цэстэй, OISHII олон үйлдэлтэй ухаалаг чанагчийг бэлэглэвэл шинэхэн гэрийн эзэгтэй маш их баярлах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цэвэр усны машин

Залуу хосын завгүй амьдралд эрүүл мэндийн зөв зуршлыг бий болгох цэвэр усны машин бэлэглэж, тэднийг өдөрт заавал уух ёстой цэвэр усны хэрэгцээгээ хангахад нь туслаарай. Ус нь хүний биеийг бүрдүүлж байгаа хамгийн гол нэгдлийн нэг бөгөөд хүний биеийн 60% уснаас бүтдэг. Биеийн бүх эс, эд, эрхтэн усаар амьдардаг гэдгийг ч сануулаад хэлэхэд илүүдэхгүй.

Гэрийн спикер

Амьд хөгжмийн дуугаралтын мастер, алдарт Marshall спикер орчин үеийн гэрийн интерьерт онцгой чамин чимэг болох болно.

Пянз тоглуулагч

Хамгийн өвөрмөц, онцгой бэлэгний сонголт болж чадна. Пянз хоцрогдсон гэж боддог хүмүүс байдаг л даа, гэхдээ хамгийн аналог амьд дуугаралтыг зөвхөн пянзнаас л мэдрэх боломжтой гэдгийг хөгжимд дурлагсдад хэдийнэ хүлээн зөвшөөрөөд байгаа.

Бидний санал болгож байгаа TEAC MC-D800 all-in-one загварын пянз тоглуулагч нь пянз тоглуулахаас гадна залуусын хөгжмийн форматууд болох CD, флаш, Фм радио сонсох, Bluetooth-ээр холбогдох гээд бүх л үйлдлийг өөртөө багтааж чадсан юм.

Агаар чийгшүүлэгч

Орон сууцны тасалгааны дулааны стандарт хэмжээ 18-22C гэж үздэг бол өрөөний агаарын чийгшил 40-60%-тай байвал эрүүл, хэвийн орчин гэж үздэг байна. Тэгэхээр залуу хосодоо шинэ гэрт нь эрүүл орчинг бэлэглээрэй. Ингэснээр залуу хос болон тэдний бяцхан үрс амьсгалын замын өвчин, харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Шүүс шахагч

Сүүлийн үед айл өрхүүд жимс , хүнсний ногоог шүүс шахагч ашиглан олон төрлийн  шүүс бэлтгэн витамины хэрэгцээг хангаж байна. Залуу хосын эрүүл мэнд, зөв хоололтонд туслах Oishii шүүс шахагчийг бэлэглэснээр та тэдэнд хамгийн эрүүл зөв бэлэг сонгосондоо итгэлтэй байх болно.

Кофе чанагч

Романтик өглөөг та юугаар төсөөлдөг вэ? Шинэхэн чанасан кофены үнэрээр сэрэх ч бас сайхан шүү. Гэр бүлийн дотно халуун уур амьсгалыг өглөө боссон цагаас л эхлүүлэхэд кофе туслаж чадна гэдэгтэй санал нийлнэ биз дээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 287 санал өгсөн байна.

Дээшээ