“Guys-666” хамтлагийн дуучин М.Мягмарын бие даасан шинэ уран бүтээл “Сайн байна уу. Аав аа” буюу “Захиа” дуу нь аавуудын баярын өдрөөр олон нийтийн хүртээл боллоо.
Энэ бүтээл нь түүний хоёр жил гаруйн өмнө туурвисан “Байна уу. Ээж ээ” дууны үргэлжлэл юм. “Байна уу? Ээж ээ” дууг сэтгэл зүрхээрээ хүлээн авсан сонсогчид аав нарт зориулсан дуу захиалсныг дуучин маань ажил болгосон нь энэ.
Дуучин М.Мягмар шинэ уран бүтээлийнхээ талаар, “Энэ дуу бол бүх цаг үеийн амьдралын жолоог атгагч аав нарт зориулан бичигдэж буй захиа юм” гэж хэлсэн.
Дууныхаа үгийг М.Мягмар өөрөө бичсэн бол аяыг нь “Байна уу. Ээж ээ” дууны аяыг зохиосон Г.Онон туурвижээ.