Харшлын эмний борлуулалт 7-9 дүгээр сард 40 гаруй хувиар нэмэгддэг байна


2017-08-12 13:45 GMT+8

Харшлын гаралтай өвчлөл 7-9 дүгээр саруудад идэвхэждэг. Энэ саруудад эмийн сангууд нийт харшлын эмийнхээ 50-иас дээш хувийг борлуулдаг талаар “Монос Фарм” мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, бусад сартай харьцуулахад борлуулалт нь 40 гаруй хувиар нэмэгддэг байна. “Монос”-ын эмийн санд худалдаалагдаж байгаа харшлын эсрэг найман төрлийн эмийн дөрвийг нь “Монос” үйлдвэрлэжээ. Харин бусад нь импортын эм байгаа юм.

Нийслэлд харшлын гаралтай өвчин эмгэг оношилж эмчилдэг мэргэшсэн 14 эмнэлэг ажиллаж байна. Эдгээрээс хоёр нь Улсын, харин 12 нь хувийн эмнэлэг гэж Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм. Харшлаас урьдчилан сэргийлэх тарилгыг харшлын улирал эхлэхээс өмнө хийлгэж болно. Мөн эмийн сангуудад худалдаалж байгаа 190 мянган төгрөгийн үнэтэй "Мама-Йон" нэртэй ионжуулсан хүзүүний зүүлтийг зүүж болох юм.

“Хүрмэн” эмийн санд харшлын 10 гаруй төрлийн эм худалдаалж байна. Эдгээр эмээс БНСУ-д үйлдвэрлэгдсэн эм хамгийн эрэлттэй байдгийг онцоллоо. Харшлын эмийг дотооддоо үйлдвэрлэж байгаа хэдий ч жилд дунджаар 12 нэр төрлийн харшлын эмийг дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр импортолдог болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.

Ж.Жаргалмаа

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 971 санал өгсөн байна.

Дээшээ