Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийдэггүй талаар иргэд гомдоллодог.
Үүнтэй холбогдуулж нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалт хийж, хоёр сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Албан шаардлагын хугацаанд Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа ирүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 42.72 га талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн 2.83 га талбайг хүлээн авсан. Харин байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.” гэв.
2014 оны нэгдүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин олборлолтыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэл баримталж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.