БЭЭЖИН. /Xinhua/NHK/. Харилцан заналхийлэхээ зогсоож, нөхцөл байдлыг намжаахыг АНУ болон Умард Солонгост Хятад улсын ГХЯ уриаллаа.
Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Солонгосын хойгийн нөхцөл байдал одоо маш эмзэг бөгөөд адармаатай байна” гэжээ.
Холбогдох бүх тал үг үйлдлээ цэгнэж, нөхцөл байдлыг намжаах арга хэмжээ авна гэдэгт Хятад улс найдаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Хятадын Коммунист намын харьяа “Global Times” сонины баасан гарагийн дугаарын тоймчийн буланд “Хэрвээ Умард Солонгос АНУ-ын нутаг дэвсгэр рүү пуужин харваж, АНУ хариу ажиллагаа явуулбал Хятад улс төвийг сахисан байр сууриа хадгалах хэрэгтэй. Гэхдээ АНУ болон Өмнөд Солонгос Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагаах оролдого хийхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хятад улс авах хэрэгтэй” гэжээ.
Г.Доржханд