Цалин эрчтэй өсөж буй салбар санхүү, мэдээллийн технологи гээд хуруу дарам. Гэтэл эдгээр салбарт шинээр үүсэж буй ажлын байрны тоо харьцангуй цөөн. Бүх зүйлийг зээл дүүлэх ажил эрхэлдэг санхүүгийн салбарт АНУ-ын компаниудын нийт орлогын 25 хувь оногддог. Тэгсэн мөртлөө тус салбар ажлын байрны дөрөв хөн хувийг бүрдүүлдэг.
Технологийн салбарт ч эд баялаг, эрх мэдэл бусад аль ч салбараас илүү төвлөрсөөр байна. АНУ-д 25аас дээш хувийн ашигтай ажилладаг бүх бизнесийн талаас илүүг технологийн компаниуд эрхэлдэг. Технологийн аваргууд Facebook, Google, Amazon нь хуучин цагийн General Motors, General Electric зэрэг аж үйлдвэрийн группүүдийнхээс төдийгүй, IBM, Microsoft зэрэг өмнөх үеийн технологийн компаниудынхаас ч цөөн ажлын байр шинээр үүсгэж байна.
Үүний зэрэгцээ манлай салбар дотроо манлай компаниуд л ашиг орлогын дийлэнхийг хамна. АНУ-ын компаниуд дотор хамгийн ашигтай ажилладаг 10 хувьд хамрах хэсгийн орлого нь дундаж компаниудынхаас даруй найм дахин их. Гэтэл 1990-ээд оны үед энэ хоёр үзүүлэлт хоорондоо ердөө гурав дахин зөрөөтэй байсан юм. Ажилтан, ажилтнуудаа лут цалинжуулдаг энэхүү супер орлоготой ком паниудын өрсөлдөгч нар нь ийм хэмжээний хөлс амлаж дийлэхгүй.
Ажилчдын цалингийн зөрөө 1970аад оноос хойш компани хоорондын цалингийн зөрөөтэй илүүтэй уялдах болсныг Бонн хотноо байрладаг Хөдөлмөрийн эдийн засгийн хүрээлэнгийн судалгаагаар тодорхойлжээ.
Манлай компаниудын цалинг бусад ердийн өрсөлдөгч нарынхтай нь харьцуулсан энэ зөрөө АНУ-ын үнэмлэхүй олонхийн дунд үүсээд байгаа эрх тэгш бус байдлын шалтгаан. Манлай салбар болоод компаниуд нь эдийн засгийн бялуунаас том хувь хүртэж буйн бас нэг шалтгаан бол дижиталчлал. МакКинсийн хүрээлэнгийн судалгааг үзвэл технологийн дэвшлийг илүү шаламгай нэвтрүүлж буй компаниудын ашиг орлого л онцгой хурдтай өсөж байна. Ийм судалгааны жагсаалтын тэргүүн байрыг технологи, санхүүгийн компаниуд эзэлдэг. Гэтэл ажлын байрны ихэнхийг бүрдүүлдэг жижиглэн худалдаа, боловсрол, засаг захиргааны салбар нь бизнесийн загвартаа дижитал технологи нэвтрүүлэхдээ хавьгүй удаан. Ингээд эд баялгийн ихэнхийг хүртэх мөртлөө цөөхөн ажлын байр үүсгэдэг лут бүтээлч оргил хэсэг, хөшүүн удаан ёроол хэсэг гэсэн хоёр салаа эдийн засгийн бүтэц бий боллоо.
Дүнд нь зах зээлийн хачирхалтай шинэ чиг хандлага үүсэж, 1980аад оноос хойш болоод ирсэн Уолл Стрийт, ердийн олонх хоёрын харилцаа тасрах аюултай болж хувирав. Ажиллагсдын олонх тааруу байхад ч мэдээллийн технологийн бизнес эрхлэгч цөөн тооны манлай компаниудаас шалтгаалан зах зээл бүхэлдээ жигтэйхэн сайн байж болоод байна. Ийм хачин үзэгдэл АНУ-аар тогтохгүй. БНХАУ зэрэг эдийн засгийн өсөлт сайтай бусад улсын “зах зээлд ердөө технологи гол зүйл болж хувирсан” талаар Morgan Stanley Investment Managementийн хөгжиж буй зах зээл хариуцсан захирал рүчир Шарма тайлбарлав.
Аварга хэмжээтэй өгөгдлийг дангаараа хянаж буй Google, Facebook, Apple, Amazon зэрэг технологийн компаниудынхыг эс тооцвол аливаа технологийн компанийн хувьцааны үнэлгээ арай хэтийдсэн мэт санагддаг. Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогоос холдож байж энэхүү хөөсийг хагалах боломжтой ч технологийн компаниудын зохицуулалтын орчныг өөрчилдөггүй л юм бол ойрын хэдэн жилдээ энэ нь боломжгүй. Юутай ч байдал өөрчлөгдөх үед хөрөнгө оруулагч нар нь хэрхэхийг харах нь сонин байх болно.
Технологийн зарим аварга компани “ялагч бүгдийг хамах” байр сууринаас хөндийрч, эдийн засгийн илүү өргөн цар хүрээтэй эко тогтолцоонд байр сууриа эзлэх үүрэгтээ анхаарч эхэллээ. Хятадад Alibaba компани хөдөө орон нутгийн худалдаачдыг эдүгээ цагт ашиг орлого олж чадах цор ганц салбар болсон дижитал технологид ойртуулах үүднээс алслагдмал 1000 гаруй газарт өргөн зурвасын интернэт холболт нэвтрүүлэх ажил санаачиллаа.
Эдийн засгийн хувьд улам салаа, улс төрийн хувьд улам туйл ширмал болж буй дэлхий ертөнцөд ингэж ажиллах нухацтай үндэс хангалттай бий. АНУ-ын технологийн компаниуд ч энэ бүхнийг анхаарах ёстой болов уу.
Рана Фүрүхар