Рок, попын одод Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан Хандивын VIP үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ.
Ерөнхий зохион байгуулагчаар Future Mongolia Foundation, хамтрагчаар Mongol Music төсөл ажиллаж буй уг үдэшлэгт,
Монгол улсын Морин хуурын чуулга, Харанга, Хурд, Никитон, Камертон, A Sound, 3 Охин, Киви, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Төгөлдөр хуурч Чинбаа, МУГЖ гитарчин Д.Отгонбаяр зэрэг уран бүтээлч оролцож хайртай уран бүтээлчийнхээ уран бүтээлийн дээжээс толилуулах юм.
Хандивын үдэшлэг энэ оны наймдугаар сарын 26-ны бямба гарагийн 19.00 цагт “On’n Off Production House” –ын концертын танхимд болох бөгөөд тасалбарын үнэ 150 мянган төгрөг аж.
Тасалбарыг 94730028 утсаар захиалж, дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/FutureMongoliaFoundation/
https://www.facebook.com/events/592539831135485 цахим хуудсаар авч болно.
Сануулахад, энэхүү VIP үдэшлэг маш цомхон хүрээнд болох тул та амжиж тасалбараа захиалаарай.
Мөн та ХААН банкны 5163124605 дансаар / Хүлээн авагч: "Ирээдүйн Монгол сан хөмрөг" / УГЖ Б.Шаравын эмчилгээний зардалд хандив өргөх боломжтой.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг ард түмний сэтгэлд шингэсэн олон сайхан киноны хөгжмийг бичсэн Монголдоо төдийгүй дэлхийд данстай авьяаслаг уран бүтээлч билээ.