Ирэх долоо хоногт АНУ-д сүүлийн 100 жил тохиогоогүй нар хиртэлт болох гэж байна. Америкийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл үргэлжлэх энэ нар хиртэлтийг CNN агентлаг хэд хэдэн газраас зэрэг шууд дамжуулах аж.
Шууд дамжуулахдаа 360 градусын камер ашиглах бөгөөд наймдугаар сарын 21-ний өдрийн даваа гарагт Нью Йоркийн цагаар өдрийн 13:00 буюу Улаанбаатарын цагаар 22-ны өдрийн Мягмар гарагт шөнийн 01:00 цагаас эхлэх юм байна.
Түүнчлэн “CNN-ийн зууны нар хиртэлт” хэмээн нэрлэсэн шууд дамжуулалтын үеэр сансрын нисэгч Марк Келли, CNN-ийн сансар, шинжлэх ухааны сурвалжлагч Рейчл Крейн нар хөтлөх аж. Тус агентлаг Орегоноос Өмнөд Каролина хүртэл хэд хэдэн байршилд 360 градусын, 4К камер байрлуулах юм.
Хэрвээ та энэхүү шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл CNN-ийн аппликейшн, CNN.com/eclipse гэсэн хаяг болон Samsung Gear VR, Oculus Video зэргээр мөн үзэж болох юм байна. Түүнчлэн CNN өөрсдийн Faceobook хуудсаар мөн дамжуулах аж.