CRISPR-Cas9 хэмээх ДНК өөрчлөх аргын талаар та бишгүй л сонссон байх. Энэ аргаар ХДХВ-ийн халдвартай хулганыг эмчилж, хүний ДНК-г амжилттай өөрчилж, өвчин тусахаас сэргийлэх боломж бүрдсэн тухай олон мэдээлэл гарсан.
Гэвч энэ аргыг бид РНХ суурьтай өвчнийг анагаахад ашиглаж болохгүй аж. Гэхдээ өнөөдрийг хүртэл. РНХ өөрчлөх аргыг олон жил судалсны эцэст эрдэмтэд RCas9 хэмээх аргыг боловсруулжээ. Үүний ачаар тэд булчингийн мэдрэлийн өвчин/ALS/ тэргүүтэй молекулын алдаанаас үүдэлтэй өвчнийг эмчлэх юм.
Калифорнийн Их сургууль, Сан Диегогийн анагаахын сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг лабораторийн нөхцөлд РНХ-г амжилттай өөрчилжээ. Тэд булчингийн эс дэх РНХ-ээс өвчтэй эсүүдийг салгаж, зөвхөн эрүүл эсүүдийг үлдээсэн аж.
Гэхдээ зөвхөн лабораторийн нөхцөлд туршсан учраас амьдрал дээр нэвтрүүлэхийн тулд өөр олон зүйлийг тодорхой болгох шаардлагатай. Судалгааны багийн гишүүн профессор Девид Неллес “Бид CRISPR аргын шинэ боломжийг нээснээс гадна ямар ч эмчилгээ байхгүй өвчнийг анагаахад нэг алхам ойртлоо” гэжээ.
Эх сурвалж: Engadget