Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926,4 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.0 /6.0 хувь/ мянган төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 23,3 /4.8 хувь/ мянган төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн орлого 23,9 /14.9 хувь/ мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Цалин хөлсний орлого нь дундаж цалинг илтгэдэггүй.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны хоёрдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 /5.6 хувь/ мянган төгрөгөөр өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 /6.4 хувь/ мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.