Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл долдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болжээ.
Ингэснээр өмнөх сараас 17.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 120 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж, өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өсчээ.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 892 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 95.1 тэрбум, өмнөх оны мөн үеэс 55.3 тэрбум төгрөгөөр өсжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ.
Олон улсын жишигт чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн үлдэгдэлд 5 хүртэл хувийг эзлэх нь зөвшөөрсөн хэмжээ юм. Харин манай улсад энэ хэмжээ хэдийнэ хэтэрсэн тул ОУВС арилжааны банкуудын активын бүтцийг шалгах шийдвэр гаргасан юм.