“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмч нар БНСУ-ын “Сүн Чон Хян” их сургуулийн эмнэлгийн нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тасгийн эмч нартай хамтран үнэгүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөхөөр болжээ.
Наймдугаар сарын 28, 29-нд хоёр хоногийн турш осол гэмтлийн дараах өөрчлөлт, нүүрний мэдрэлийн саажилт, хавдрын мэс заслын дараах нөхөн сэргээх мэс засал шаардлагатай өөрчлөлт, уруул тагнайн сэтэрхий уруул зэрэг төрөлхийн гажгийн оношилгоо, шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх юм.
Үнэгүй үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг наймдугаар сарын 18-ныг дуустал 70111163 дугаарын утсаар бүртгэнэ. Мөн та энэ утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үзлэгийг Монгол талаас Улаанбаатар Сонгдо эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэ, БНСУ-ын талаас нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмч, профессор Таг Мин Сонг хийнэ.
Г.БАТ-ЭРДЭНЭ: НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСАЛД ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Гоо сайхны мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр 2002 онд Куба улсын Гавана хотын Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчээр төгсөж, 2002-2007 онд гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлээр “Жижиг хэмжээний буюу 2 см хүртэлх хөхний хорт хавдрыг нөхөн сэргээх мэс заслаар авах нь” сэдвээр дипломоо хамгаалсан. 2007- 2011 он хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын тэнхимийн багшаар ажиллаж байгаад, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмчээр ажиллаж байгаа юм.
-Танай эмнэлэгт ямар төрлийн гоо сайхны мэс заслууд зонхилон хийгдэж байна вэ?
-Улаанбаатар Сонгдо эмнэлэг 2007 онд анх үүдээ нээж, ард иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Бид энэ жил арван жилийнхээ ойг тэмдэглэж байна. Харин гоо сайхны мэс заслын салбарын тухайд 2011 оноос эхлээд оношилгоо, эмчилгээ хийж эхэлсэн. Манайх бүх төрлийн оношилгоо, мэс заслыг хийх боломжтой. Нүд, хамар, уруулын гоо сайхны мэс заслууд, хөх өргөх, багасгах, томруулах, өөх соруулах мэс заслууд голчлон хийгдэж байна.
“Plastic Surgery” гэдэг анагаах ухааны нэршилд нөхөн сэргээх, гоо сайхны, дээр нь түлэнхийн нарийн мэргэжил гээд гурван том салбарыг нэгтгэдэг
-Гоо сайхны мэс засал гэхээр хэтэрхий явцуу ойлгох нь бий. Гэтэл энэ дунд нөхөн сэргээх гоо сайхны ажилбарууд чухал үүрэгтэй байдаг гэсэн.
-Гоо сайхны мэс засал бол анагаах тэр дундаа мэс заслын салбарын томоохон хэсэг. Гэвч иргэдийн дунд гоо сайхны мэс заслыг давхраа хийлгэх, хамар өндөрлөх мэтээр төсөөлөөд байдаг. Гоо сайхны мэс засал гэдэг “Plastic Surgery” гэдэг анагаах ухааны нэршил дотор нөхөн сэргээх мэс засал, гоо сайхны мэс засал, дээр нь түлэнхийн нарийн мэргэжил гээд гурван том салбарыг нэгтгэдэг.
Нөхөн сэргээх мэс засал нь төрөлхийн болон олдмол гажгуудыг мэс заслын аргаар засахыг хэлдэг. Янз бүрийн осол гэмтэл, жишээлбэл түлэгдэлтээс болоод биеийн аль нэг хэсэгт таталттай сорвижилт үүсэх гэх мэт нь олдмол гажигт орж байгаа юм. Гэтэл нөгөө талаас төрөлхийн янз бүрийн гажиг бий. Хүүхэд төрөхдөө илүү хуруутай төрөх, уруул, тагнай нь сэтэрхий байх гэх мэт маш олон төрлийн гажиг байдаг. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн клиникгүй учраас энэ төрлийн төрөлхийн гажгуудыг тэр бүр аваад байдаггүй. Ихэвчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төвлөрдөг.
Гоо сайхны мэс ажилбарууд нь үс шилжүүлэн суулгах, дух, нүүр өргөхөөс эхлээд бүтэн биеийн буюу хөх өргөх, томруулах, жижигрүүлэх, биеийн галбир гаргах, гар, гуя ташаа, нурууны арын өөх соруулах гээд маш олон төрлийн мэс ажилбарууд бий.
Манайхны дунд гоо сайхны мэс заслыг шүдний эмчээр төгсөөд хийх нь элбэг байдаг. Гэвч эхлээд эмчилгээний ангийг хүний их эмчээр төгсөөд, мэс заслын эмчээр суралцаад үүнийхээ дараа гоо сайхны мэс заслын эмч болох ёстой. Олон улсын түвшинд энэ дарааллыг л мөрддөг.
Нөхөн сэргээх мэс засал олон улсын түвшинд хамгийн бага өртгөөр хийдэг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор энэ зардлыг хариуцаад явах нь элбэг. Гэтэл манай улсын хувьд энэ чиглэлээр хөгжөөгүй. Тиймээс тэр бүр нөхөн сэргээх мэс засал хийгдээд байдаггүй. Гэхдээ түлэгдлийн дараах сорви засах мэс ажилбар түлхүү хийгдэж байна. Өнгөрсөн онд гэхэд л 20-30 хувийн түлэгдэлтэй гурван ч хүүхдэд эмчилгээ хийсэн.
Нөхөн сэргээх мэс засал олон улсын түвшинд хамгийн бага өртгөөр хийдэг
Нэгдсэн эмнэлгийн статустай учраас манай мэс заслын багаас гадна сэхээн амьдруулах, хагалгааны дараах сувилгаа арчилгааны багаас эхлээд олон баг зэрэг ажилладаг учраас илүү найдвартай.
-Уруул, тагнайн сэтэрхий ямар шалтгаантай байдаг юм бол?
-Төрөлхийн гажиг тэр дундаа уруул, тагнайн сэтэрхий нь уруул дангаараа сэтэрхий байж болно, эсвэл тагнайтайгаа хавсарсан байж болно, дан, хавсарсан хүнд хэлбэрийн гээд олон янз. Маш олон шалтгаан бий. Үүнээс ихэнх тохиолдолд ээж нь жирэмсний эхний гурван сард эм хэрэглэх, вирүсийн гаралтай халдварт өвчнөөр өвчлөх, хугацаандаа хяналтад орохгүй байх, сүүлийн үеийн орчны бохирдол, архи, тамхи хэрэглэх гээд олон шалтгаан бий.
-Ураг байхад нь төрөлхийн гажгийг оношлох боломжтой. Тэгвэл оношилсон юм чинь эмчилгээг нь бас хэвлийдээ байхад нь хийх боломжтой юу.
-Нэг сонирхолтой туршилт ярьж өгье. Мексикийн гоо сайхны мэс заслын эцэг гэж болохуйц Ортис Монестерию гэж профессор бий. Энэ хүний урилгаар 2010 онд эмнэлэг дээр нь очиж байсан юм. Тухайн үед болсон олон улсын хурлын үеэр энэ туршилтын талаар ярьж байсан юм.
Дэлхийд анх удаа саяны асуусан асуултад хариулах гээд 1980 онд туршилт, хагалгаа хийсэн. Хүүхдийн уруул, тагнайн сэтэрхийг ураг байхад нь эмчлэх, хагалгааг хийсэн. Туулай, хулгана, сармагчин дээр туршилт хийхэд тэр амьтдыг төлийг ураг байхад нь зориудаар зүслэг хийсэн. Ингээд төрөхөд нь ямар ч сорвигүй эдгэрч байж л дээ. Тиймээс ураг байхад нь уруул, тагнайн сэтэрхийн мэс заслыг хийвэл сорвигүй эдгэх нь байна гээд таван сартай хүүхдэд мэс засал хийж үзсэн ч амжилтгүй буюу хүлээсэн үр дүндээ хүрч чадаагүй.
Нүүрний нэг талын мэдрэл саажихад нөгөө талын мэдрэлээс шилжүүлэн суулгах нь олон улсын эмчилгээнд илүү үр дүнтэй арга гэж үздэг
Уруул, тагнайн сэтэрхийн хамгийн асуудал дагуулдаг нь сорви. Тиймээс үүнийг шийдэх гээд таван сартай урагт мэс засал хийсэн ч үр дүнгээ өгөөгүй.
Төрснөөс хойш хоёр сартайд нь эхний хагалгааг хийж үүнээс хойш арван сар хүрмэгц дараа дараагийн эмчилгээг хийдэг. Уруул, тагнайн сэтэрхий цаашлаад хамрын гажиг үүсгэдэг.
Манай улсад нөхөн сэргээх, мэс засал чухал байна. Энэ чиглэлээр илүүтэй анхаарал хандуулан хөгжүүлэх шаардлагатай байна.
-Солонгос эмч нартай хамтран хийх үзлэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу.
-Манай эмнэлэг арван жилийн ойн хүрээнд иргэдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь Сүн Чон Хян их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбоотойгоор манай улсад шийдвэрлэхэд төвөгтэй байгаа нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын өвчнүүдийг хамтран оношилж, эмчилгээний тактикаа ярилцах, цаашлаад мэс ажилбар хийхээр төлөвлөж байна.
Үүнд толгой хүзүү хэсгийн нөхөн сэргээх мэс ажилбар, тэр дундаа нүүрний мэдрэлийн саажилтын үеийн оношилгоог хийнэ. Манайд энэ чиглэлээр манайд ардын уламжлалт эмчилгээг түлхүү хийдэг. Харин нүүрний нэг талын мэдрэл саажихад нөгөө талын мэдрэлээс шилжүүлэн суулгах нь олон улсын эмчилгээнд илүү үр дүнтэй арга гэж үздэг. Мөн хавдрын мэс заслын дараах нөхөн сэргээх мэс заслууд байна. Хүүхдүүдэд түлэнхийн дараах болон төрөлхийн уруул тагнайн сэтэрхий, энэ төрлийн мэс засалд орсон хэр нь сорви нь таалагдахгүй байгаа тохиолдолд үүнийг засах зэрэг үзлэг оношилгоог хийнэ.
Харин БНСУ талаас үзлэг хийх Таг Мин Сонг нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч.
Тэрбээр ослоос үүдсэн муруй хамрын гажиг, хамрын цөмрөлт зэрэг гэмтлийн үеийн мэс заслуудыг дагнан хийдэг.
Мөн хөгшрөлт удаашруулах мэс заслын салбарт ч арвин туршлага, амжилт гаргаж байгаа ба хөгшрөлтөөс үүдсэн нүдний дээд доод зовхины өөрчлөлт, нүүрний үрчлээ тэнийлгэх мэс ажилбар, утас суулгах, лазер эмчилгээ, ботокс-филлер эмчилгээ зэрэг олон төрлийн аргаар үр дүнтэй эмчилгээг үзүүлдэг аж.