Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд зохион байгууллаа.
Сургалтад Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтэн оролцжээ. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, “Сургалт зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ХХААХҮЯ-ны хэрэгжүүлэх ажлыг хэрхэн уялдаа холбоотой хэрэгжүүлэх, уулзалт ярилцлага хийж, аймгуудын мэргэжилтнүүдийн хоорондын уялдааг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой. Манай орны зүүн бүсийн аймгууд малын гоц халдварт өвчний голомтын онцгой онцгой бүс нутаг. Иймд тухайн бүс нутагт ажиллаж байгаа хөдөө аж ахуйн салбарын анхан шатны мэрэгжилтнүүдийг чадавхжуулах сургалт зөвлөгөөнийг яамнаас зохион байгууллаа. Сургалтаар салбар яамны бодлого чиг үүргийг таниулахаас гадна, мэргэжилтнүүд туршлагаасаа солилцоно.” хэмээн онцлов.
Малын гоц халдварт өвчний үед анхан, дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд өвчлөл гарсан үед анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар заав.
Үзүүлэх сургалтаар анхан, дунд шатанд ажилладаг мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцож, цаашид малын гоц халдварт өвчлөлийн үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх, өвчлөлийг эрүүл бүс рүү тараахгүй байхад ямар арга хэмжээ авах зэрэг олон талын мэдээлэл өгчээ.
Мөн Хэнтий аймгийн 18 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикл гардуулав. Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.