Хонконг магадгүй оффисын түрээсийн төлбөрөөрөө дэлхийд тэргүүлэхүйц, өндөр үнэтэй газар. Тиймээс энэ хот хамтын оффис /coworking/-ын “үдэшлэгээс” бага зэрэг хоцорсон байх. Жишээ нь The Good Lab-ын судалгаагаар 2012 оноос өмнө энд ганц ч хамтын оффис байгаагүй аж.
Харин өнгөрсөн хэдхэн жилийн дотор хотод 40 гаруй хамтын оффис байгуулагдаж, WeWork тэргүүтэй томчууд хүртэл бүрэлджээ. Өнгөрсөн жилүүдэд хурдацтай бий болсон хамтын оффис Азид илүү их тархсан байна.
2009 онд ганцхан хамтын оффистой байсан Сингапурт 30 гаруй хамтын оффис бий болсон байхад Филиппинд 20 орчим бий болжээ. 2016 оны сүүлээр хийсэн судалгаагаар Ази даяар нийт 10 мянга гаруй хамтын оффис үйл ажиллагаа явуулж байсан байна.
Азийн бусад орнуудын нэгэн адил Хонконгт хамтын оффисын зах зээл эрчимтэй тэлж эхэлжээ. Хонконгийн эрэлтийг хангахын тулд томоохон компаниуд хөрөнгө оруулах болсон байна. Swire Properties компани гарааны бизнесийг дэмжих, хамтын оффисоо хоногийн 24 цаг тасралтгүй ажиллуулдаг болжээ.
Booqed хэмээх компани арай өөр зарчмаар хамтын оффис байгуулсан аж. Компаниуд хэрэглэдэггүй талбайгаа бусдад түрээслүүлэх зарчмаар ажиллах аргыг санал болгосон юм. Ингэснээр хамтын оффис байгуулахын тулд тэд заавал бүтээн байгуулалт хийх шаардлагагүй болж, компаниудыг хооронд нь зуучилж байна.
Urban Group өнгөрсөн жил Хонконгт Urban Serviced Offices хэмээх хамтын оффисыг байгуулжээ. Энэ бүх хамтын оффис бүрэлдэх шалтгаан Хонконгод гарааны бизнесүүд хүчээ авч буйгаас үүдэлтэй.
2016 онд гэхэд гарааны бизнесүүдийн тоо өмнөх оныхоос 24 хувиар өссөн байна. Тэгвэл эдгээр нь хэрхэн холбогдох вэ?
Гарааны бизнесүүдэд ажиллах таатай орчин зайлшгүй шаардлагатай. Гэтэл тухайн бизнест тохирох, хувийн оффис хэт үнэтэй бөгөөд бизнес амжилтад хүрэхэд саад болдог гэмтэй.
Харин хамтын оффис түрээсэлснээр боломжийн үнэтэй ажиллах орчинд, магадгүй бүр бизнест нь хэрэг болох түншүүдийг олж болохуйц газарт санаагаа өргөжүүлэх боломж бүрддэг. Хамгийн чухал нь өөртэйгөө ижил бодол, сэтгэхүй, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй хамт ажиллана.
Эцсийн дүндээ уламжлалт ажлын орчноос илүү өндөр бүтээмж гарах нөхцөл бүрдэж, магадгүй бүрэн дампуурах байсан гарааны бизнесүүд ийм орчинд орсноор амжилтад хүрэх магадлал нь нэмэгдэх болжээ.