Өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр “Hack Star Holding ХХК” БНСУ-ын “Nuclear Steak” сүлжээ рестораны анхны салбарыг Улаанбаатар хотод нээсэн. Хямд, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй тэд энэхүү рестораныхаа франчайз эрхийг үнэгүй хуваалцаж байгаа бөгөөд хэрхэн салбар нээх, ямар аргаар ажиллуулах тухай компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхсүхтэй ярилцлаа.
Nuclear Steak рестораны эхний салбар хэр амжилттай ажиллаж байна?
Жор нутагшуулна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Алдаж онох зүйл их байлаа. Яг тэр амтыг нь олох гэж бид ойролцоогоор 2-3 сар зарцуулсан байна. Одоо бол үйлчлүүлэгчид тун ам сайтай байгааг харахад чамгүй амжилттай гэж үзэж болно.
Таны эхний ярилцлага хүмүүсийн анхаарлыг их татах шиг болсон, түүнээс хойш гэрээ хийгдсэн үү?
Тийм ээ, ярилцлагаас хойш холбогдож, франчайз эрх авахыг хүсэж холбогдох хүний тоо эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар бид хоёр ч франчайз гэрээ хийсэн байна.
Тэгвэл танайхаас франчайз авахын тулд яах ёстой вэ?
Франчайз гэдэг ерөөсөө л брэндийн нэр, бүтээгдэхүүн үйлчилгээг нь хэрхэн хэрэглэгчдэд амжилттай хүргэх вэ, гэдэг аргыг нь худалдан авч байгаа хэрэг шүү дээ. Бидний хувьд худалдаж авсан франчайзаа цөөхөн хэдэн хүнд зарахдаа биш харин олон хүнд өөрийн бизнесээ эхлүүлэх боломж олгох үүднээс үнэ төлбөргүй өгч байна.
Мэдээж хэрэг тооны хувьд хязгаартай. Тэгэхээр манайхаас франчайз авахыг хүссэн хүмүүс ЗАСВАР, ТАВИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮНИЙ НӨӨЦ гэсэн асуудлуудаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн үг. Мэдээж хэрэг шинэ бизнес эхлүүлэхэд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт шаардлагатай.
Тиймээс энэ асуудлыг ч бид өөрсдийн хэмжээнд шийдсэн. Бид Ариг банктай хамтран ажиллах гэрээ хийсний дагуу бизнесийн зээлийг нь хүртэл гаргахаар болж байна. Бизнесийн зээл авахын тулд “Салбартаа заавал хоёр жил ажилласан байх ёстой” гэдэг шаардлага тавьдаг.
Харин манай франчайзыг авахыг хүссэн хүнд энэ шаардлагыг тавихгүй бөгөөд бид өөрсдийн Ноу-Хау болон орлогын системд тулгуурлан тухайн хүний зээлийг батлан даах юм.
Эхний ээлжийн хөрөнгө оруулалт ойролцоогоор хэд байхад хангалттай вэ?
Бидний тооцоолсноор 30-40 метр квадрат талбайд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд 50 сая орчим төгрөг шаардлагатай. Гэхдээ байршил болон өмнө нь ямар үйл ажиллагаа явуулж байсан газраас бас их шалтгаална.
Жишээлбэл өмнө нь зоогийн газар ажиллаж байсан байршилд нээе гэж бодоход хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардагдана.
Байршил хамгийн чухал бөгөөд орлогоо хуваалцахгүй байх үүдэнээс бид 800-1000 метр зайд дахин ресторан нээх зөвшөөрөл олгохгүй.
Байршлаа хүмүүс хэрхэн сонгох вэ?
Бидэнтэй уулзаж, ресторан нээхээр төлөвлөж байгаа хүмүүс юун түрүүнд байршлаа сонгоод ирэх хэрэгтэй. Түрээсийнх байж болно, өөрийнх эзэмшлийнх ч байж болно. Ингээд тухайн хүний санал болгож буй газарт үйлчилгээ явуулахад тохиромжтой эсэхийг бид судалж үзэх юм.
Ашиг орлого хэр байх, хүний хөлийн газар эсэхийг нь судлаад, франчайз өгөх эсэхийг нь шийднэ. Манай анхны салбар гэхэд хүний хөдөлгөөн ихтэй байршилд байдаг учраас нээлтээ хийгээд гурван долоо хонож байхад хангалттай орлоготой ажиллаад эхэлсэн.
Тиймээс бид франчайз авахаар сонирхоод ирж буй хүмүүс эхлээд байршлаа зөв сонгоод ирээсэй л гэж хүсэх байна.
Танай компани ажилтнуудыг нь сургана гэсэн?
Энэ бизнесийг эхлүүлэхэд хүн хүчний асуудал хамгийн чухал. Хүнээ зөв бэлдэж, тогтвортой ажиллуулснаар амжилтад хүрнэ шүү дээ. Хэрвээ тухайн хүн бидэнд санал тавиад, санхүүжилтээ шийдчихвэл хоёр сараас гурван сар орчмын хугацаанд бид бүх зүйлийг бэлтгээд, яг ажиллуулахад бэлэн болгоод хүлээлгэн өгнө.
Тэр хугацаанд франчайзыг авч байгаа хүн манай сургалтад хамруулах ажилчдаа маш сайн сонгоод бэлтгэж байх хэрэгтэй. Ингээд санхүүжилт, байршил, ажиллах хүч гэсэн үндсэн асуудлуудаа шийдсэний дараа ашигтай ажиллаад байх нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн ажиллах хүчнээ сонгохдоо заавал ур чадвар, нас хүйс харах шаардлагагүй. Хамгийн гол нь урт хугацаанд тогтвортой ажиллах, тухайн ажлаа хийгээд амьдралаа аваад явах сэтгэлтэй хүнийг сонгох хэрэгтэй.
Ихэнх ажилчдын хувьд тогтмол цагтаа цалин нь буудаг газар ажиллахыг хүсдэг. Ингэснээр амьдралаа төлөвлөхөд илүү хялбар болно. Тэгэхээр биднээс франчайз авч буй хүмүүс үүнийг чанд мөрдөх хэрэгтэй.
Түрүүн дурдсанчлан 30-40 метр квадрат талбайд үйл ажиллагаа эрхэллээ гэж үзэхэд дунджаар 4-5 хүн ажиллах шаардлагатай. Манай рестораны баримталдаг нэг зарчим нь хүн бүхэн бусдыгаа орлох чадвартай байх.
Жишээлбэл манайд тусдаа касс хийдэг хүн гэж байхгүй. Шаардлагатай үед махаа бэлтгэдэг, ногоогоо цэвэрлэдэг гээд бусдынхаа хийдэг бүхнийг бүгд чаддаг байх ёстой.
Франчайз авсан хүн эргээд санхүүгийн болон бусад ямар хариуцлага хүлээх вэ?
Бид өнөөдөр нэг хүнд франчайз эрх өгөөд, рестораныг нь нээлээ гээд орхино гэсэн үг биш юм. Солонгосын төв компаниас тавьдаг шаардлагын дагуу сар тутам шалгалт хийж, чадахгүй байгаа зүйлд нь туслах, шаардлагатай зүйлийг нь шүүмжлэх гээд улам сайжруулах, тогтвортой ажиллахад нь туслаад явна.
Түүнчлэн тухайн франчайз авсан хүн нийт борлуулалтынхаа 6 хувийг манай компанид төлөх гэрээ байгуулна. Жишээ нь 30 сая төгрөгийн борлуулалт хийлээ гэж үзэхэд 50 хувь буюу 15 сая төгрөг нь сав баглаа боодол, түүхий эд гээд өртөгтөө шингэнэ.
Үлдсэн 15 сая төгрөгөөс нь түрээс болон манай компанид өгөх 1,8 сая төгрөгийг нь хасаад тооцоход ойролцоогоор 7-8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломж бий.
2016 оноос анх зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Nuclear Steak ресторан өнөөдөр 70 гаруй салбартай болжээ. Үүнээс үндсэн компанийн 22 салбар байдаг бол 50 орчим нь франчайз эрхийг нь авсан ресторанууд байдаг аж.
Франчайзын гэрээ байгуулах нь хувь хүн болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон бизнесийн нэг хэсэг болж, амжилтад хүрэхэд хялбар болгодог арга юм. Учир нь франчайз эрхийг худалдан авч буй хүн заавал тухайн бизнесийг эрхлэх туршлагатай байх шаардлагагүй.
Түүнчлэн франчайз борлуулж буй компаниуд худалдан авагчдадаа хэрхэн тухайн бизнесийг эрхлэх, хүний нөөцийг нь бэлтгэх зэргээр тусалж, нэгэнт танил болсон брэндийг үргэлжлүүлэн авч явахыг санал болгодог.
Судалгаагаар франчайз худалдан авах нь гарааны бизнес эхлүүлэхээс илүү амжилтад хүрэх магадлал өндөр байдаг аж.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99074852 утсаар аваарай.