“Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан байна.
Тодруулбал,
хөвгүүдийн
- 54 кг-д Б.Буд,
- 76 кг-д Т.Бөхчулуун,
охидын
- 40 кг-д Г.Оюундарь,
- 46 кг-д Ч.Отгонтуяа,
- 56 кг-д Б.Хонгорзул,
- 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв.
Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Өнөөдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна.