ХIХ зууны Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн ван Тогтохтөр /1797-1868/-ийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан “Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Тогтохтөр Ван: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 18-нд эхэлнэ.
Дорнод аймгийн Чойбалсан суманд болох энэ хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн Халх гол сумын ЗДТГ, "Ялалт" музей хамтран зохион байгуулж байна.
Хурлын үндсэн илтгэл болох “ХIX зууны Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Тогтохтөрийн амьдрал, үйл ажиллагааг үнэлэх нь” сэдэвт илтгэлийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун тавина.
Мөн Тогтохтөрийн туурвисан “Оюун билгийн соёрхол” хэмээх монгол цагаан толгой, “То вангийн аж төрөх сургаалийг залгамжлан зарласан бичиг”-ийн тухай, Монгол хүүхдийн сурган хүмүүжилд То вангийн оруулсан хувь нэмэр, өнөөгийн түүхэн ач холбогдол зэрэг сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр тусгажээ.
Хурал эхний өдөр тус аймгийн төвд, наймдугаар сарын 20-нд Халх гол суманд болох бөгөөд хурлын төлөөлөгчид То вангийн түүхэнд холбогдох зарим газар, тухайлбал, Тамсагийн булагт очиж То вангийн байгуулсан сүм хийдийн туурийг үзэж судлан эрдэм шинжилгээний ярилцлага зохион байгуулах аж. Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцох юм байна.