Бетон зуурмагийн “Ремикон” үйлдвэрийг 2008 онд байгуулжээ. Өдгөө ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2013 онд тус компани олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-ыг нэвтрүүлсэн нь салбартаа анхдагч байв. Ингэснээр тус компанийн түүхий эдийн хадгалалт, хамгаалалт, түгээлт олон улсын стандартад нийцсэн гэдгийг АНУ-ын Бетоны холбооноос баталгаажуулан, гэрчилгээ олгожээ.
Манай үйлдвэр 2016 оноос Монцементийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ давхар нэвтрүүлсэн.
“Ремикон” ХК зах зээлд энгийн болон тусгай зориулалтын (шинэ нэр төрөл) бетон зуурмаг нийлүүлдэг. Харилцагчийн хүсэлтээр ус нэвчүүлдэггүй, хялгасан арматуртай, автозамын бетон хольц үйлдвэрлэдэг юм.
Энэ онд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр дотоододоо туршилт, судалгаа хийж байна. Эдгээр нь ус нэвчүүлдэг болон өөрөө нягтардаг бетон зуурмаг юм. Тэд бетон үйлдвэрлэхийн сацуу үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чанарын хяналтыг сайжруулахын тулд итгэмжлэгдсэн лабораторитой болох зорилтыг дэвшүүлэн, өнгөрсөн сард Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторитой болсон байна.
Тус компанийн захирал Х.Хашчимэгтэй ирэх сард болох барилгачдын баярын өмнө ярилцсанаа хүргэе.
-Бид харилцагчдадаа хамгийн чанартай бетон нийлүүлэн, харилцагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөрт байлгахыг зорьдог. Үүний тулд бетоны түүхий эд чанартай байх ёстой. Барилгын гол хэрэглэгдэхүүн болсон бетон үйлдвэрлэхдээ элс, хайрга, химийн нэмэлт бодис, цемент ашигладаг юм.
Манай үйлдвэр 2016 оноос Монцементийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ давхар нэвтрүүллээ. Эхлээд лабораторидоо Монцементийг шинжлэхэд маркаа барьдаг болох нь тогтоогдсон. Маркаа барина гэдэг нь тухайн цемент чанарын хэлбэлзэлгүйг баталсан, мэргэжлийн хэллэг байгаа юм. Маркаа барьж буй эсэхийг тогтоохын тулд 3, 7, 28 хоногуудад бетоныг шахаж, бат бэхээ хэдэн хувь авсан байгааг тогтоодог. Тухайлбал м250 маркийн бетоныг 3 хоног дээр шахаж үзэхэд уг маркийн 40 хувиас дээш авсан байвал м250 маркаа барина гэж үздэг.
Бид өөрсдөө үндэсний үйлдвэрлэгч тул аль болох дотоодын үйлдвэрээ дэмжих хүсэлтэй. Сүүлийн хоёр жилд хятад цемент огт хэрэглээгүй.
-Хот суурин газруудад олон давхар, өндөр барилга барих боллоо. Хотжилтын энэ өөрчлөлт, шинэ чиг хандлагатай та бүхэн хэрхэн хөл нийлүүлж байна?
-Шинэ барилгууд өндөрсөх тусам бетоны марк дагаж өөрчлөгдөн, м100, м250, м300, м350, м450, м550 зэрэг олон маркийн бетон үйлдвэрлэж байна. Эдгээр тоо тухайн бетоны шахалтын бат бэхийн хязгаарыг кг/см2-аар илэрхийлсэн үзүүлэлт юм.
Энэ тоо өсөх хэрээр тухайн бетон илүү бат бөх болдог гэсэн үг юм. Саяхныг болтол барилгын компаниуд ихэвчлэн М250-М300 маркийн бетон зуурмаг хэрэглэдэг байсан бол одоо М350-М400 маркийн бетон зуурмаг худалдан авч байна.
Наадмын өмнө нэг тонн цемент 250 мянган төгрөгт хүрлээ шүү дээ.
-Монцемент үйлдвэрийн бүтэгдэхүүний давуу тал юу вэ?
-Чанарын хэлбэлзэл харьцангуй бага, мөн бетон зуурмагт орох ус зарцуулалтыг бууруулдаг. Ингэснээр бат бөх, чанартай бетон зуурмаг үйлдвэрлэх боломжтой болдог юм.
-Энэ онд хоёр ч томоохон цементийн үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Энэ нь бетон үйлдвэрлэгч та бүхэнд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
-Өндөр хүчин чадалтай үндэсний үйлдвэрлэгч хоёр том үйлдвэр ашиглалтад орсонд бид их баяртай байна. Цаашдаа бидэнд эерэгээр нөлөөлнө гэж боддог. Одоо эдгээр үйлдвэрүүд ложистикийн асуудлаа шийдчихвэл Монгол Улсын хэрэгцээг хангаад зогсохгүй цаашлаад бүтээгдэхүүнээ экспортод гаргах бүрэн боломжтой.
-Логистикийн ямар асуудал тулгарч байгаа вэ?
-Өнгөрсөн долдугаар сард Хөтөлийн цементийн үйлдвэр засвар үйлчилгээ хийсэн богино хугацаанд Улаанбаатарт цементийн тасалдал үүссэн. Хэдийгээр Монцемент, МАК үйлдвэрүүд хэвийн ажиллаж байсан ч УБТЗ-ын ачааны галт тэргийн тоо хүрэлцээ муутайгаас цемент түр тасарч, зарим нь өндөр үнэтэй импортын цемент худалдан авахад хүрсэн юм.
Тээвэрлэлтийн энэ асуудлыг шийдчихвэл бид цементээ тасралтгүй хүлээн авах, цаашлаад цементийн үнэ өсөхгүй байх боломжтой. Цементийн үнэ тогтвортой байвал бетон зуурмаг үйлдвэрлэгчид болон цаашлаад барилга угсралтын компаниудад ч эерэг нөлөө үзүүлнэ. Эцсийн дүндээ орон сууц худалдан авагч иргэдэд ч сайн нөлөөтэй.
2015, 2016 онд цементийн нийлүүлэлт, үнэ харьцангуй тогтвортой байсан. Харин энэ жил 2017 онд нийлүүлэлт тасарч, наадмын өмнө жижиглэн худалдаагаар 1 тонн цемент 250 мянган төгрөг болтлоо өслөө. Гэхдээ дотоодын цемент үйлдвэрлэгчид үнээ тогтвортой барьж, нэг тонныг нь 164 мянган төгрөгөөр борлуулж байсан.
Ер нь бол бидэнд чанарын хэлбэлзэлгүй, тасралтгүй, үнийн хөөрөгдөлгүй, тогтвортой үнээр цементийг нийлүүлэх нь их чухал.
Нийслэлээс цементийн үйлдвэрүүд маш хол болохоор галт тэргээр л тээвэрлэх ганцхан гарц бий. Авто тээвэр боломжгүй. Өндөр хүчин чадалтай хоёр ч үйлдвэр ашиглалтад орж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд явж буй учир цаашдаа үнийн хөөрөгдөлгүй, тасалдалгүй нийлүүлнэ гэдэгт итгэж байна.
Нөгөөтээгүүр бетон зуурмаг үйлдвэрлэх үйл явц огт тасалдахгүй ёсгүй. Хэрэв түүхий эдгүйн улмаас бид үйлдвэрлэлээ түр ч боловч зогсоовол бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болдог сөрөг талтай. Мөн дийлэнх бетон зуурмагийн үйлдвэрийн агуулах хангалттай том биш тул их хэмжээний цементийг хадгалах боломжоор хомс байдаг.
-Танд баярлалаа.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс