Саудын Арабын хаан өчигдөр захирамж гаргаж, Катарын мөргөлчдөд зориулж хилээ нээхээр болсон байна.
Катарын нийслэл Доха хотоос мөргөлчдийг Саудын Арабын онгоцоор мөргөлийн газарт үнэ төлбөргүй хүргэх талаар Аль-Арабия телевиз мэдээлжээ.
Саудын Араб улс Катартай харилцаагаа таслаад хоёр сар гаруй болсон ч тус улсын хаан ийм шийдвэр гаргасан нь хурцадсан харилцааг нааштай шийдэх анхны алхам болно.
Персийн булангийн орнууд болох Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улс, Саудын араб болон өөр хэд, хэдэн орон зургадугаар сарын 5-нд Катар улстай дипломат харилцаагаа тасалсан. Тэд Катарын эрх баригчдыг терроризмыг дэмжиж, дайсагнасан бодлого явуулж байна гэж үзэж байгаа юм.
Катарын эрх баригчид хөрш орнууд нь харилцаагаа тасалсанд харамсч буйгаа илэрхийлэн, “Энэ нь үндэслэлгүй гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байв.Талууд өдгөөг хүртэл харилцан нааштай шийдвэрт хүрч чадаагүй байна.
Наймдугаар сарын 23-нд исламын сарны тооллоор Зуль-хиж хэмээх сар эхлэх юм. Дэлхийн өнцөг булангаас хэдэн зуун мянган мөргөлчид Мекка, Медина хотуудад орших ариун шүтээн газарт мөргөл үйлддэг уламжлалтай. Гол баяр нь наймдугаар сарын 30-нд болох аж.
Эх сурвалж: ВВС