Манай гарагийн уур амьсгал, цаг агаарын тогтолцоонд өөрчлөлт үүссэн нь Европ тивд үер болдог хугацаанд нөлөөлж байгааг саяхан хийсэн шинэ судалгаа батлав.
Сүүлийн 50 жилд Европын зарим хэсэгт үер болдог хугацаа 65 хоногоор наашилсан бол зарим хэсэгт мөн хугацаагаар хойшилжээ. Венийн техникийн их сургуулийн Гюнтер Блёшл тэргүүтэй эрдэмтдийн судалгаа нь Европын үерийн чиг хандлагыг тодорхойлсон анхны ажил болж байна. Уг судалгааг тус тив дэх усны түвшин хэмжих 4200 цэгээс авсан өгөгдөлд тулгуурлан хийсэн юм.
Эрдэмтдийн гаргасан зургаас үзвэл өөрчлөлт Европ тив даяар жигд бус, бүс нутаг бүрт харилцан адилгүй байгаа. “Зүүн умард Европт хаврын үер эрт буудаг болсон. Усан цахилгаан станцын менежерүүд усан сангаа хожим болох үерийн усаар дүүргэнэ гэж тооцох юм бол үл бүтэх зүйл. Резервуар ердөө хагас дүүрэх болов уу. Энэ нь эргээд усан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй” хэмээн ноён Блёшл тайлбарлав.
“Газрын дундад тэнгисийн эргийн зарим хэсэгт өвлийн үер оройтдог болжээ. Тэгэхээр хоосон зай үлдээлгүй усан сангаа дүүргэсэн цахилгаан станцын далангийн доод урсгал савнаасаа хальж үерлэх эрсдэл ихэслээ” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Усан санд нөөцлөх хэмжээг тооцоолоход хүндрэлтэй болсон нь усан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, нийт эрчим хүчний салбарт нөлөөлж болзошгүйг Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, уг судалгаанд оролцоогүй Оддбьёрн Брүланд анхаарууллаа.
Резервуар дүүрэн байвал ус хямдардаг. Компаниуд ямар ч үнээр хамаагүй эрчим хүч тогтмол үйлдвэрлэх үүднээс усан сангаа байнга дүүрэн байлгах арга эрэлхийлдэг талаар ноён Брүланд тайлбарласан юм. “Тэгэхээр өвлийн адаг сард үерлэх үеэр зах зээлд цахилгааны үнэ хямдарна. Мөн цас эрт хайлдаг болсонтой уялдан хаврын хямдрал ч урьдынхаасаа эрт болно” хэмээн тэрбээр ярьж байна.
Гол мөрний үер хүн төрөлхтөнд хохирол учруулах нь ч ихэслээ. Байгалийн бусад ямар ч гамшгаас илүүгээр нэрвэх болсон үер нь дэлхий даяар жил бүр 104 тэрбум ам.долларын хохирол учруулж байгааг Вена дахь Гидравлик инженер, усны нөөцийн менежментийн хүрээлэн тооцоолжээ.
Европын комиссоос гаргасан 2014 оны тайланд тус тивийн үерээс сэргийлэх зардал өссөөр 2050 он гэхэд жилдээ 23.5 тэрбум еврод хүрнэ гэж үзсэн. Уг зардал 2000-2012 онд жилдээ дунджаар 4.6 тэрбум евро байсан юм.
Судалгааны дүгнэлт даатгалын компаниудад ч үр дагавартай. Даатгалын компаниудын үйл ажиллагаанд нөлөөлдөг голлох хүчин зүйлсэд үерийн давтамж, газар хөдлөлтийн магнитуд ордог болсныг сүүлийн арван жил үерийн өгөгдөл цуглуулж буй Landmark Information Group-ын Крис Лоринг тайлбарлав. Үүний шалтгаан нь даатгалын салбар бүхэлдээ нэг тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээхэд хүрсэн 2007 оны Их Британийн үер хэмээн тэрбээр өгүүллээ.
Александра Вишневска