ДНБ-ий хэмжээ 7.6 их наяд төгрөг болж, 5.3 хувиар өсөв
Эдийн засаг энэ оны эхний хагас жилд 5.3 хувиар өсөв. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ мөнгөн дүнгээр 7.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 380.9 тэрбум төгрөгөөр тэллээ. Энэхүү өсөлтөд үйлчилгээний салбар голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэрчлэн бараа бүтээгдэхүүний татвар өссөн нь эдийн засгийн үндсэн үзүүлэлт эерэг гарахад ийнхүү нөлөөлсөн байна. Энэ оны эхний улиралд эдийн засаг 4.2 хувиар өссөн бол оны эхний хагаст амжилтаа улам бататгалаа. Тодруулбал, эдийн засаг өсөлтийн горимд шилжээд байна.
Хоёр улирал дараалан ДНБ өсөлтөө хадгаллаа. Өнгөрсөн оны эхний хагаст эдийн засаг дөнгөж 1.5 хувиар өсөж байлаа. Үүнтэй харьцуулахад өдгөө гурав дахин өндөр өсөлт энэ онд бий болов. Энэ нь эдийн засаг сэргэж, бизнесийн үйл ажиллагаа аажмаар идэвхжиж байгааг илтгэх баримт юм. ДНБ хоёр жилийн өмнө буюу 2015 оны эхний хагас жилийн байлаар 3.2 хувиар өсөж байсан. Тухайн үед эдийн засаг агшиж, бизнесийн орчин хумигдаж байв. Энэ үед манай улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, түүхэн доод цэгтээ ирээд байлаа. Хэрэв энэ оны эхний хагаст барилга болон аж үйлдвэрийн салбар идэвхтэй байсан бол ДНБ-ий хэмжээ 5.3 хувиас илүү гарах боломжтой байж. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш уруудаж эхэлсэн. Харин 2017 он гарсаар эргэн сэргэж байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 1.2 тэрбум ам.долларт хүрчээ
Монголын эдийн засагт гарч буй энэхүү огцом гэж хэлж болох өөрчлөлт уул уурхайн салбараас эхтэй. Экспортын орлогын 85, төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй тус салбарт өсөлт үргэлжилсээр. Энэ нь дотоодын эдийн засагт тусгалаа олж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.
Өнгөрсөн оны долдугаар сард 708.5 сая ам.долларын ашигтай гарч байсан гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарахад нүүрсний экспортын орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж зарим эдийн засагч үзэж байна. Экспортоос улбаатай гадаад худалдааны ашиг ДНБ-ий өсөлтөд дэм болжээ. Монголын эдийн засгийн эхний хагас жилийн тоон үзүүлэлт тодорч, бизнесийн үйл ажиллагаа жигдрэх нөхцөл бүрдээд байна.
Б.Баяртогтох