Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барьжээ.
Тус албан бичигт НИТХ-ын хуралдааныг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх болон тус хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа тухай дурджээ.
НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд:
"Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдсан ч энэ хурлаар хэн нэг албан туушалтанд ямар нэг хариуцлага тооцох шийдвэр гаргаагүй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бид ёс зүйтэй байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тэр үүднээс НИТХурлын дарга ёс зүйтэй байж ажлаа өгөх ёстой гэж үзэж байна. Тиймээс НИТХ-д сууж буй МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь энэ албан бичигт гарын үсэг зурсан. Энэ тоо цаашид нэмэгдэх байх" гэв.
Цааш нь "МАН-ын үндсэн зарчим бол эв нэгдэл, шударга ёс, тусгаар тогтнол. Бид эв нэгдэл яриад шударга ёсоо мартаж болохгүй. Энэ бол хагарал хуваагдал биш" гэлээ.