Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан Рок, попын одод хандивын VIP үдэшлэгийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тоглолтод ая дуугаа өргөх дуучин С.Нарантай хэсэг хором ярилцлаа.
-Монгол Улсад гайхамшигтай эрдэнэ болсон олон хүн бий. Тэдний дундаас миний хамгийн их хайрлаж хүндэлдэг хүмүүсийн нэг бол Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай юм. Гайхамшигтай уран бүтээлч. Энэ хүний хөгжимгүйгээр Морин хуурын чуулгыг төсөөлөхийн аргагүй.
Б.Шарав гуайгаас дуу авах нь миний хувьд нэр төрийн хэрэг, ховор аз завшаан гэж боддог.
“Аав ээж хоёр минь” гэж дуурийн сайхан бүтээл, “Он жилүүд” дуу, “Сэтгэлийн эгшиг” зэрэг тоолоод баршгүй гайхамшигтай өв соёлыг бидэнд үлдээж байна.
Энэ хүнд зориулсан хандивын тоглолтыг рок попынхон маань санаачлаад хийх гэж байна. Би энэ тоглолтод дуртайяа оролцоно. Бид бүгд хандив өргөх хэрэгтэй. Энэ гайхамшигтай уран бүтээлийг зохиосон уран бүтээлийн үдэшлэгт нь та бүхнийг хамт сууж баясаасай гэж би бодож байна.
-Б.Шарав гуайн бүтээлээс та дуулж байв уу?
-Б.Шарав гуай нэгэн сайхан төгөлдөр хуурын аязыг надад дуу болгон өгч байлаа. Үгийг нь Ү.Хүрэлбаатар гуай бичсэн. “Он жилүүд” хэмээх энэ гайхамшигтай дууны маань хөгжмийн найруулгыг Н.Халиун хийсэн. Үнэхээр сайхан уран бүтээл болсон гэж боддог. Энэ дууг дэлхийн хаана ч очоод дуулахад хөгжмийг нь хүмүүс үнэхээр биширч шүтдэг.
Ямар хүн зохиосон бэ гэхээр би хаана ч очсон тайзан дээр би утгыг нь тайлбарлаж, Монголын гайхамшигтай хөгжмийн зохиолчийн бүтээл юм, энэ дуугаа надад өгсөн гэж бахархаж ярих дуртай. Энэ дуугаа би мэдээж тоглолт дээр дуулна. Дахиад энэ хүнээс дуу авна гэж хэлсэн. Б.Шарав гуайгаас дуу авах нь миний хувьд нэр төрийн хэрэг, ховор аз завшаан гэж боддог.
-Б.Шарав гуайг хүндэлж биширдэг монголчууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Бид Монголын нэгэн гайхамшигтай яруу найрагчийн “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг үгийг бие биедээ хэлдэг. Бид энэ гайхамшигтай эрдэнэ мэт болсон, Монголдоо маш олон бүтээл туурвиж, маш олон зүйл хийсэн гайхамшигтай уран бүтээлчээ амьдад нь хайрлаж, энэ хүний эмчилгээнд тодорхой хэмжээгээр сэтгэлийн тусламжийг өгөөсэй гэж бодож байна. Цаашдаа энэ хүнээс гайхамшигтай бүтээлүүд төрсөөр байх болно.
-Танд баярлалаа.
Ерөнхий зохион байгуулагчаар Future Mongolia Foundation, хамтрагчаар Mongol Music төсөл ажиллаж буй уг үдэшлэгт,
- Монгол улсын Морин хуурын чуулга,
- Харанга,
- Хурд,
- Никитон,
- Камертон,
- A Sound,
- 3 Охин,
- Киви,
- МУГЖ Т.Ариунаа,
- МУГЖ Б.Алтанцэцэг,
- С.Наран,
- Төгөлдөр хуурч Чинбаа зэрэг уран бүтээлч оролцож хайртай уран бүтээлчийнхээ уран бүтээлийн дээжээс толилуулах юм.
Хандивын үдэшлэг энэ оны наймдугаар сарын 26-ны бямба гарагийн 19.00 цагт “On’n Off Production House” –ын концертын танхимд болох бөгөөд тасалбарын үнэ 150 мянган төгрөг аж.
Энэхүү VIP үдэшлэг маш цомхон хүрээнд болох тул та амжиж 94730028 утсаар тасалбараа захиалаарай.
Мөн та ХААН банкны 5163124605 дансаар / Хүлээн авагч: "Ирээдүйн Монгол сан хөмрөг" / Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын эмчилгээний зардалд хандив өргөх боломжтой.