Испанийн Барселон хотын Рамбл аялал жуулчлалын цогцолбор газрын олон хүн цугласан өргөн чөлөө рүү автомашинтай этгээд дайрсны улмаас 13 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Халдлага орон нутгийн цагаар 16:50 цагт /Улаанбаатарын цагаар 22:50 цагийн орчимд/ гарчээ.
Рамбла нь Барселон хотын төв өргөн чөлөө бөгөөд 1,2 км үргэлжилдэг байна.
Автомашинтай этгээд цагт 80 км-ийн хурдтай 500 метр орчим газар давхиж Бокерия талбайд зогссон байна.
Тус өргөн чөлөө нь олон тооны цэнгээний газар, зоогийн газрууд болон худалдааны цэгүүд оршдог тул жуулчдын дунд ихэд алдартай газар аж.

Урьдчилсан байдлаар хохирогчид 18 улсын иргэд болохыг тогтоогоод байгаа бөгөөд гэмтэж бэртсэн иргэдийн 15 нь тун хүнд байдалтай байгаа аж.
Тус улсын эрх баригчид болсон үйл явдлыг террорист халдлага гэж үзэж байгаа бөгөөд Исламын улс жихадист бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдлээ.
Эрх баригчдын зүгээс хохирогчдын тоог эцэслэн гаргаагүй байгаа аж.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд нэг нь Мароккогийн иргэн, нөгөө нь Умард Африк дахь Испанийн эзэмшлийн Мелилья хотын оршин суугч аж.
Гэвч тэдний хэн нь ч машиныг жолоодоогүй байжээ. Машины жолооч зугтаж амжсан бөгөөд цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж байна. Одоогоор тус халдлагыг үйлдсэн хэчнээн этгээд байгааг тогтоогоогүй байна.
Энэхүү террорист халдлага 2004 оны гуравдугаар сард исламын бүлэглэл Мадридын галт тэргэнд бөмбөг дэлбэлсэн хэргээс хойших хамгийн аймшигтай хэрэг болжээ. Тухайн үед 191 хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархадсан юм.
Эх сурвалж: BBC