Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийн талаар хэлэлцэх зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.
Зөвлөгөөнд сайд нар болон аймгийн Засаг дарга нар оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ажлын уялдааг сайжруулах, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсвэл мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хохирол багатай авч гарах талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөнийг нээж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үг хэлсэн бөгөөд байгаль цаг уурын байдалтай холбогдуулан намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийн дутууг гүйцээхэд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлага байгааг онцоллоо.
Зөвлөгөөн үргэлжилж байна.