“Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хоёрдугаар үе шат энэ сарын 14-нд эхэлсэн. Ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулахад 84 сая төгрөг зарцуулах бөгөөд энэ мөнгийг хот тохижилтын төсөвлөгдсөн зардлаас гаргахаар болжээ.
Аяныг нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаярт хариуцуулсан юм.
Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д хашаан доторх эдэлбэр газар, орчны 50 хүртэлх метр талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ ажилд дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/ нар хяналт тавих юм.
Хэрэв аж ахуйн нэгж байгууллага, СӨХ цэврлэгээ хийгээгүй, хангалтгүй оролцсон бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.