Сүүлийн жилүүдэд мотоциклийн хэрэглээ нэмэгдсэнээр мотоциклтой явж байгаад осолд орж гэмтэх улмаар амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Мотоциклоос унаж бэртсэн хүн ихэвчлэн хүнд хэлбэрийн гэмтэл авдаг аж. Нэг жишээ дурьдахад:
...2017 оны 7-р сарын 11-нд 26 настай иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ ардаа суулган, мотоцикл харанхуй бүрэнхийгээр жолоодож явахдаа онхолдсоны улмаас эхнэр нь газар дээрээ амиа алдаж, өөрөө эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч цагийн дараа нэс баржээ. Ар гэрт нь таван хүүхэд өнчирч хоцров...
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн Эрүүл мэндийн албанаас дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.
Мотоцикл жолоодохдоо:
- Согтууруулах унлаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
- Харанхуй бүрэнхийгээр жолоо барихгүй байх
- Шороон замаар явах
- Малаа хариулахдаа мотоцикл унахгүй байх