Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Мөн өнөөдрийн байдлаар цэцэрлэгт 20 орчим мянган хоёр настнууд элсэхээр бүртгүүлээд байна. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулах тал дээр анхаарч байгааг албаны хүн онцоллоо. Энэ жил нийслэлийн хэмжээнд ЕБС болон цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, ачааллыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөрөөс тодрууллаа.
Шинээр ашиглалтад оруулж буй барилга гурван жилийн баталгаатай
-Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн ачааллыг бууруулах, хамрагдаж буй хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-2017 онд нийт 10 сургууль, 13 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй засварын ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байна. Хан-Уул дүүрэг рүү худалдан авах ажиллагааны эрх шилжсэн 72 дугаар цэцэрлэгийн тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байна. Мөн Баянгол дүүргийн 47 дугаар, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн засварын тендер шалгаруулалтад гомдол гарсан тул одоогийн байдлаар засварын ажил эхлээгүй. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын 75 хувийг гүйцэтгэсэн. Нийслэлийн төсвийн тодотголоор батлагдсан ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна.
-Нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа вэ?
-Улсаас нийт 1.6 тэрбум, нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс гадна нийслэлийн төсвийн тодотголоор 521 сая төгрөгийг шинээр сургууль, цэцэрлэг барих болон өргөтгөл, засварын ажилд зарцуулахаар төсөвлөсөн.
-Хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой вэ?
-Өнгөрсөн жил төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 72 хувь нь хамрагдсан. Харин энэ оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалтыг 77.6 хувьд хүргэнэ. Өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө гэсэн тооцоо бий. Тиймээс сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах болон өргөтгөснөөр ерөнхий боловсролын 10 сургуульд нийт 7800, 13 цэцэрлэгт 1640 хүүхэд нэмж суралцах боломжтой болж байгаа юм.
Энэ жил 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамрагдалтыг 77.6 хувьд хүргэнэ
-Хэчнээн дүүрэгт сургууль, цэцэрлэг шинээр баригдаж байгаа вэ?
-Баянгол дүүргийн гурав, Баянзүрхийн 13, 18, 26, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд ерөнхий боловсролын сургууль шинээр барихаас гадна хуучин сургуульд өргөтгөл хийж байна. Харин Хан-Уул дүүргийн 10, 13, Сүхбаатарын 13, Чингэлтэйн хоёр, дөрөв, Баянзүрхийн 24, Сонгинохайрханы 17, 22 дугаар хорооны цэцэрлэгийг шинэчлэх болон шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Дээрх байршлуудад сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байдаг вэ?
-Хүн ам ихтэй буюу Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр сургууль, цэцэрлэг барих болон өргөтгөлийн ажил хийгдэж байна. Мэдээж хэрэг эдгээр дүүргийн сургууль, цэцэрлэг маш их ачаалалтай ажиллаж байдаг. Тухайлбал, сургуулийн хувьд өнгөрсөн жил 36 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. 2017-2018 оны хичээлийн жилд энэ тоог 27 болгон бууруулахаар төлөвлөсөн.
Г.Оюунтөгс