АНУ-ын Засгийн газрын шинэ тайлангаас үзэхэд Хятад улс Японыг ардаа орхиж, Америкийн хамгийн том зээлдүүлэгчийн байр сууриа эргүүлж авлаа. Бээжин өнгөрсөн онд юанийг хамгаалахаар гадаад валютын нөөцийнхөө зарим хэсгийг зарцуулсны дараа аравдугаар сард Америкийн Сангийн яамны үнэт цаасны гадаадын хамгийн том эзэмшигч гэсэн нэрээ Японд алдсан билээ. Гэвч тэр үеэс хойш Хятадын мөнгөн тэмдэгт тогтворжиж, улмаар 2017 оны эхэнд нэг ам.доллар 6.950 юаньтай тэнцэж байснаа энэ мягмар гарагт 6.6855 болжээ.
Тус улс зургадугаар сард 44.3 тэрбум ам.долларын өртөгтэй үнэт цаас худалдан авсан нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт. Таван сар дараалан өссөөр Хятадын эзэмшилд буй АНУ-ын Засгийн газрын бондын нийт хэмжээ 1.147 их наяд ам.долларт хүрчээ. Харин Япон улс 20.5 тэрбум ам.долларын бонд худалдаж, нийт эзэмшил нь 1.091 их наяд болсон байна. Informa Globalmarkets компанийн стратегич Дэвид Адер “Энэ бол том наймаа. Эзэмшлээ саяхнаас нэмэгдүүлсэн боловч өнгөрсөн жилийн мөн үеийн түвшнээс 94 тэрбумаар бага байна” гэжээ.
Гадаадын төв банкууд болон хөрөнгө оруулагчид худалдан авах, зарах нь АНУ-ын Засгийн газрын бондын зах зээлд ихээхэн нөлөөтэй. 10 жилийн хугацаатай бенчмарк бондын өгөөж гуравдугаар сард жилийн дээд хэмжээ буюу 2.63 хувьд хүрсэн бол зургадугаар сард хамгийн доод түвшин 2.13 хувь руу унаж, мягмар гарагт 2.27 хувиар хаагдсан байна. Японы гарт буй АНУ-ын бондын эзэмшил аажмаар буурч байгаа хэдий ч өнгөрсөн оны аравдугаар сард хамгийн том зээлдүүлэгч болсон. MUFG-ын стратегич Жон Херман “Японы тал маш болгоомжилж байгаа. Тэд АНУ хүүгээ өсгөнө гэж үздэг. Иймээс тэд хамгийн өндөр үнэтэй байхад нь худалдан авахыг хүсэхгүй” гэжээ.
Хятад, Япон хоёр улс АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны гадаадынханд буй хэсгийн гуравны нэгээс илүүг эзэмшдэг. Ирланд, Бразил, Кайман арлууд эхний тавд багтдаг бөгөөд аралд хуулийн этгээдийн бүртгэлтэй хөрөнгийн менежерүүдийн эзэмшил хамаарч байна.
Жоэ Реннисон