Amazon компани энэ онд гуравдугаарт бичигдэх их хэмжээний компанийн бондын арилжаагаа мягмар гарагт дуусгав. Хүнсний бүтээгдэхүүний Whole Foods-ийг өөртөө нэгтгэж буй тус компани санхүүжилтэд шаардлагатай 16 тэрбум ам.долларыг ийнхүү амжилттай хуримтлуулж чадлаа.
Жэфор Бэзос үндэслэн байгуулсан Amazon компани 3-40 жилийн хугацаатай долоон хэсэг зээл ашиглан хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Олон тэрбум ам.долларын үнэтэй арилжааны захиалгын хэмжээ Нью Йоркод өглөөний 11 цагийн байдлаар 23.5 тэрбумд хүрснийг арилжаанд оролцож буй хоёр ч хөрөнгө оруулагч өгүүлсэн юм.
AT&T, British American Tobacco, Tesla зэрэг компанийн өрийн бичгийн арилжаа хэдэн долоо хоногийн турш зах зээлийг дарсны дараа Amazon уг арга хэмжээг авчээ. Өгөгдлөөр хангах үйлчилгээ эрхэлдэг Dealogic-ийн судалгааг үзвэл компаниуд энэ онд АНУ-ын өрийн зах зээлээс 1.2 их наяд ам.доллар хуримтлуулсан нь шинэ үнэмлэхүй амжилт болж байна.
Аварга хэмжээтэй энэ удаагийн наймаа нь хамгаалах байр сууринд шилжсэн үнэт цаасны зах зээлээс болж сулраад байгаа зээлийн зах зээлд шинэ дарамт болов. S&P 500-д багтдаг аваргууд өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны зах зээлд хүлээсэн алдагдлын хэмжээ энэ оны гуравдугаар сараас хойш тохиолдож байгаагүйгээр өслөө. “Өнгөрсөн долоо хоногт өөрт минь сургамж болсон гол зүйл бол хөрөнгө оруулалтын зах зээл эмзэг байгаа явдал. Зах зээлд Уолл Стрит өдөр бүр шинэ бэрхшээл тулгасаар” хэмээн BNP Paribas Investment Partners-ийн багцын менежер Эндрю Форсайт тайлбарлав. “Зах зээл таагүй байхад андеррайтерууд завгүй, ажилтай байгааг харалгүй уджээ” хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.
Хөрөнгө оруулалтын зэрэглэл бүхий компанийн бонд, Засгийн газрын бонд хоёрын өгөөжийн зөрүү сүүлийн найм хоногт долоон суурь нэгжээр ихсэж, 115 болсныг Bank of America Merrill Lynch-ийн өгөгдөл харуулж байна. Энэ долдугаар сард 355 суурь нэгж байсан эрсдэл бүхий өгөөж ихтэй бондынх 389 болж “үсэрлээ”.
“AT&T, British American Tobacco-гийн бонд сонирхсон хөрөнгө оруулагчид сүүлийн хэд хоногт ихэссэнээс ачаалал үүслээ. Дээр нь Умард Солонгосын заналхийлэл ихэссэн” хэмээн Invesco- гийн багцын менежер Мэтт Брилл тайлбарлав. Тэрбээр “Зах зээл эмзэг байгаа ч энэ удаагийн наймаа урагштай боллоо” хэмээн өгүүлсэн юм.
Whole Foods-ийг худалдан авсан нь Amazon-ы хүнсний бизнест “хөшүүрэг” болно хэмээн зээлийн үнэлгээний Moody’s агентлагийн шинжээч нар үзэж байна. Amazon-ы хувьд ядаж л хүнсний салбарт дан онлайн бус, бодит дэлгүүр хоршоо үүсэж байгаа нь тус компанийн өсөлтийн стратегид тустай”-г шинжээчид дурдлаа.
Amazon нь Moody’s агентлагийн зэрэглэлээр эерэг төлөв бүхий Ваа1 үнэлгээтэй. Энэ нь junk буюу ашиггүй хязгаараас гуравхан шат дээгүүр байгаа юм. Харин үнэлгээний өрсөлдөгч байгууллага S&P Global-ынхаар АА үнэлгээтэй. Урьд нь Аmazon компани 2014 онд 5-30 жилийн хугацаатай, зургаан тэрбум ам.долларын бонд гарган өрөө өсгөсөн. Тухайн үед тус компанийн 10 жилийн бондын өгөөж 3.84 хувьтай байсан юм. Харин мягмар гарагт тус компани 110 суурь нэгж буюу 3.36 хувийн өгөөж бүхий 10 жилийн хугацаатай бонд илүүтэй арилжжээ.
Whole Foods-ыг мэдэлдээ авах арилжаа ирэх хоёрдугаар сарын дундуур эцэслэн шийдэгдэж чадахгүй бол Amazon мягмар гарагийн арилжаанаас хуримтлуулсан хөрөнгийг компанийн ерөнхий үйл ажиллагаанд зориулна. Энэ талаар андеррайтер банкуудаас хөрөнгө оруулагч нарт илгээсэн үнийн тайлбарын захидалд өгүүлсэн байна.
Эрик Платт