Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан Рок, попын одод хандивын VIP үдэшлэгийг энэ сарын 26-ны өдөр On&Off продакшинд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тоглолтод оролцох Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, төгөлдөр хуурч Б.Чинбат болон гитарчин Д.Өлзий-Орших нартай тоглолтын бэлтгэлийн үеэр хэсэг хором ярилцлаа.
-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайтай саяхан уулзаж, бүтээлээс нь тоглох гэж байгаа тухай ярилцсан гэсэн. Тоглолт дээр түүний бүтээлүүдээс тоглох уу?
Төгөлдөр хуурч Б.Чинбат:
-Өмнө нь би Б.Шарав гуайн нэлээн олон бүтээлээс тоглож байсан. “Сургууль минь баяртай”, “Гэгээн алсад одох юм сан” гэх мэт.
Бие нь муудахаас өмнө Б.Шарав гуай намайг дуудаад рок балетын “Манан” гэж хөгжмийг тоглооч гэж хэлсэн юм. Бид түүний хандивын тоглолтод орох гэж байна. Тоглолт дээр би энэ бүтээлийг тоглох болно.
Гитарчин Д.Өлзий-Орших:
-Бачка бид хоёр энэ талаар ярьсан. Амжвал нэг бүтээл тоглоно оо.
-Дуучин Б.Батчулуун:
-"Никитон" хамтлаг Б.Шарав гуайн бүтээлээс тоглож байгаагүй ч бид тоглолт дээр сюрприз барина. Миний хувьд хамгийн хайрлаж хүндэлж явдаг хөгжмийн зохиолч. Наймдугаар сарын 26-нд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Гитарчин Д.Өлзий-Орших:
-Шараваа ах их энгийн хүн. Би аугаа их Шарав гэдэг хүний дэргэд хэн ч биш. Хөгжмийн талаар ямар ч сэдвээр ярилцдаг их энгийн хүн.
Монголоос ЮНЕСКО-гийн алтан фондод бүтэн симфони оруулсан ганцхан хүн шүү дээ. Дээр нь Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Б.Шарав гуайн бүтээл эгшиглэж байсан. Дэлхийн том театруудад бүтээлийг нь тоглож байсан юм билээ. Монголоос дэлхий дахинд бүтээлээ тоглуулж байсан хөгжмийн зохиолч төдийлөн олон биш байх.
Бидний амьдарч байгаа энэ цаг үеийн суут хөгжмийн зохиолч гэж боддог.
-Та бүхэнд баярлалаа.