"Бүүвэйн дуу"-г мэдэхгүй, бүүвэйлэгдэж өсөөгүй хүн ховор биз ээ. Үеэс үед уламжлан ээжүүдийн энхрий үрсээ бүүвэйлэн ирсэн энэ бүтээлийг ардын дуу мэтээр ойлгох хүн олон.
Өдгөө 65 настай бүүвэйн дууг зохиосон эзэн нь Ховд аймгийн Манхан сумын харьяат Н.Халзаа хэмээх буурай. Түүний арван хэдхэн настайдаа дүү нартаа зориулан зохиосон нь өнөөг хүртэл Монголын бүхий л ээжүүдийн “Ардын дуу” болтлоо аманд аялагджээ.
Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцан дундуураа дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй… дууг зохиосон Н.Халзаагийн охин бол "Монгол костюмс"-ын захирал Б.Сувд бөгөөд түүнтэй “Бүүвэйн дуу”-ны талаар цөөн хором ярилцлаа.
-“Бүүвэйн дуу”-г мэдэхгүй Монгол хүн гэж үгүй. Өнөөдрийг хүртэл бид ардын дуу мэтээр ойлгож, үр хүүхдэдээ аялсаар ирсэн. Гэтэл таны ээж зохиосон гэж сонслоо. Дууны түүхээс хуваалцахгүй юу?
-Ээжийн минь залуу байхдаа зохиосон энэ бүтээл олон жил Монголын ард түмний дунд ардын дуу болтлоо дуулагдаж байгаад баяртай байдаг. Ээжийг минь Нумандоржийн Халзаа гэдэг. Тэрбээр Ховд аймгийн Манхан суманд сумын орлогч дарга байхдаа зохиосон юм билээ. Ээж минь ажиллахын зэрэгцээ дүү нараа өсгөх албатай байж л дээ. 1951 онд Бүх ард түмний спартикатад анх Бүүвэйн дуугаа дуулжээ. “БНМАУ-30 жил” гэсэн баримтат кинон дээр тэр агшин бичигдэн үлдсэн. Сүүлд архиваас бид уг бичлэгийг авсан. Энэ дууны үүх түүхийг нутгийнхан нь илүү сайн мэддэг. Ээжийг минь нутгийнхан нь “Бүүвэй Халзаа” нэрээр андахгүй. Ээж минь бүүвэйн дуугаар зогсохгүй өөрийн нутаг болох Ховд аймгийн Манхан сумын тухай “Жинстийн гурван салаа” дууг зохиосон. Энэ хоёр дууны үүх түүхийн талаар урлаг судлаачид их зүйл ярьдаг юм билээ. “Миний дуу нэгэнтээ л ардын дуу шиг хүмүүсийн дунд түгсэн нь хангалттай. Тиймээс би зохиосон гэж өөрийгөө дөвийлгөх шаардлагагүй” гэж ээж хэлдэг. 65 жил биднийг энэ дуу бүүвэйллээ шүү дээ.
-"Монгол костюмс"-аас клип хийсэн байх аа?
-Нэгэнт л миний ээжийн бүтээл учраас амьд сэрүүнд нь нэрийг нь алдаршуулж, олон түмэнд таниулъя гэж боддог. Тиймдээ ч 2007 онд Бүүвэйн дуугаараа клип хийсэн. Түүнээс гадна нутгийнхан нь ээжийг минь Соёлын гавьяат зүтгэлтэн шагналд тодорхойлж, өнгөрсөн наадмаар шагналаа гардсан. Миний ээж 17 настайдаа сумын орлогч дарга, Ховд хотын даргаас авахуулаад намын сонгуульт ажлыг олон жил хийсэн. Өдгөө 87 настай сайхан буурай бий.
-Багаасаа л ээжийнхээ дууг сонсож өссөн байх даа. Ээж тань их сайхан дуулдаг уу?
-Ээж дуулах их дуртай. Ээжийнхээ дуунд л өслөө. “Бүүвэйн дуу”, “Нэг л мэдэхэд уулзана даа” гэдэг дуунуудыг ээлжлээд л аялна. Ээж хотод байхдаа эмэг эхийг минь санагалзахдаа дээрх дуунуудыг аялдаг байжээ гэж одоо боддог юм. Тийм болоод ч тэр үү энэ дуунууд миний цээжинд хоногшжээ.
-Бүүвэйн дуу хүүхдийн төлөвшил хүмүүжилд ямар нөлөө үзүүлдэг гэж та боддог вэ?
-Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхдийн сэтгэл зөөлөн байдаг. Ээж, аавыгаа хайрлах нандин холбоог бий болгож, тэдэндээ ачлалтай хүнийг бүтээдэг гэж боддог. Нөгөө талаас монголчуудын бусад улс орноос ялгах онцлог, соёл шүү дээ.
-Та “Маамуу” үндэсний төсөлтэй хамтран ажиллахаар болсон гэсэн. Уг төслийн талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр хүүхдүүдэд зориулсан үндэсний бүтээл дутагдалтай байна. Үнэндээ гадаадын контентуудаар л балчир үрс минь өсөн торниж байна. Бидэнд өөрсдийн бүтээл зайлшгүй байх ёстой. Энэ орон зайг нөхсөн, хүүхдийг хүмүүжүүлсэн, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлсэн бүтээлүүдийг гаргаж ирнэ гэдэг үнэхээр талархмаар буянтай ажил. Энэ сайхан төслийг өөрийн зүрх сэтгэлээр дэмжин хамтарч ажиллаж байгаадаа ч баяртай байна. Төсөл дөнгөж эхэлж байна. Цаашдаа хүүхдийн энэхүү төсөлдөө Монгол зан зүйл, бахархал, хэв маягийг илүүтэй тусгаж өгөөсэй гэж боддог.
Сонирхуулахад “Маамуу” үндэсний төслийнхөн хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшиж, эх үрийн нандин холбоо болсон энэхүү бүтээлийг зохиогчийн онцгой эрхтэйгээр хүүхдийн бүтээлдээ ашиглахаар болсон байна.