Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдаас О.Насанбурмаа гавьяат хамгийн олон буюу ес дэх удаагаа зодоглоно.
2003 онд чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн О.Насанбурмаа 2008, 2011, 2013 оны ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн.
Энэ удаагийн бүрэлдэхүүнээс гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно.
ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.