2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотын Хятадын үндэсний үзэсгэлэн хуралдааны төвд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний чуулга уулзалт эхэллээ.Чуулга уулзалтыг нээж БНХАУ-ын Шадар сайд хатагтай Лиу Яндонг үг хэлэв. Тэрээр чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн сайд, дэд сайд нар болон нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлж. "Бүс ба Зам" дагуух улс орнууд эрүүл мэндийн салбарт холбоо харилцаа нетворк бий болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн өндөр технологи шингэсэн эмийн бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцолсон байна.
Чуулга уулзалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпины “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд бүс нутгийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар “Эрүүл мэндийн торгоны зам”-ыг бий болгоход хүчин чармайлт гаргаж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү санаачлага, хүчин чармайлтад дуу хоолойгоо нэгтгэж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
Мөн тэрээр энэхүү хамтын ажиллагаа улс орнууд харилцан бие биенээсээ суралцах хамтран ажилах томоохон боломж олгох бөгөөд цаашид улс орнууд шинэ болон дахин сэргэж буй халдварын тандалт, Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдлийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэллээ.
Монгол улсын хувьд элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа тул Засгийн газраас бодлогын томоохон арга хэмжээг авч, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийг оношлохоос эхлэн эцсийн шат элэг шилжүүлэн суулгах хүртэлх бүх санхүүжилтийг эрүүл мэндийн даатгал, төрөөс хариуцаж байгаа болохыг мэдэгдэж цаашид уг туршлагыг бусад улс орнуудтай харилцан хуваалцах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг онцлов.
Түүнчлэн Монгол Улсад эмчлэгдэхгүй хорт хавдар, тархи, нуруу нугасны мэс засал, зарим эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, аутоиммуны өвчнүүдийг өөрийн орондоо эмчилдэг болоход шаардлагатай шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг сургахад хамтран ажиллахыг бүс нутгийн Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид болон эрүүл мэндийн байгууллагуудад хандан уриалахыг зэрэгцээ мөн бусад улс орнуудтай уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй болохыг онцлон тэмдэглэв.
Эцэст нь тэрээр Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилтуудад хүрэхэд бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орнуудын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон түүний гишүүн орнуудын туршлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нэн чухал болохыг тэмдэглэн хэллээ.
Тус чуулга уулзалтад 30 улсын Эрүүл мэндийн сайд, дэд сайд нар "Бүс ба замын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа ба Эрүүл мэндийн торгоны зам" Бээжингийн мэдэгдлийг баталлаа. Чуулга уулзалт үргэлжилж байна.