Volkswagen дэлхийн түүхэнд хоёр гавьяа байгуулсан. Нэг нь тэртээ Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдвэрлэж эхэлсэн “Цох”, нөгөө нь дайны дараа үйлдвэрлэж эхэлсэн “Type 2” буюу алдарт Микро автобус.
2013 оноос үйлдвэрлэлийг нь зогсоосон Микро автобусаа компани цахилгаан хөдөлгүүртэй, ухаалаг системтэй болгон шинэчлэн гаргахаар болсон тухай өнгөрсөн жилийн CES үзэсгэлэнгийн үеэр мэдэгдэж байв.
Тэгвэл компани 2022 оноос энэ загвараа үйлдвэрлэж эхлэхээр болжээ. Компанийн гүйцэтгэх захирал, доктор Херберт Диез концепц загвар олон нийтийн анхаарлыг татсан учраас Хойд Америк, Европ, Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлсэн гэсэн байна.
Шинэ загварын микро автобус нь 369 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй байх бөгөөд бүтэн цэнэгээрээ 480 км зам туулах чадалтай, 30 минутад 80 хувь цэнэглэгддэг болох юм.
Түүнчлэн батарей нь доод хэсэгт байрлах учраас зорчигчдод хангалттай зайтай болж, өмнөх загваруудаас ч илүү зайтай болох юм байна.
Хамгийн гол нь компани энэ загварт хагас автомат жолоодлогын системийг суурилуулна. Энэ нь жолооч шаардлагатай ч гэсэн машин зарим нэг үйлдлийг өөрөө хийж чаддаг байна гэсэн үг юм. Харин бүрэн автомат жолоодлогын системийг 2025 оноос нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Mashable