НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсны дээр АН-ын 11 төлөөлөгч нэмэгдэж, нийт 27 гарын үсэг цугларчээ.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал зарлан, мэдэгдлээ.
Өнгөрсөн долтоо хоногт МАН-ын УЗ-ийн хурал болсон. Энэ хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон зарим гишүүн 60 тэрбумын бичлэг нь эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Улс төржилтөөс болж бүтээн байгуулалт хойшлох учиргүй тул яаралтай эхлүүлэх шаардлагыг хүргүүлнэ.
Гэтэл тус бичлэгт байлцсан, Ц.Сандуйг МАН-ын удирдлагууд өмгөөлөн хамгаалж байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Тэд,
-Төрийн албыг наймаалцан, 60 тэрбум төгрөг «босгох» МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдлийг МАН-ын зарим гишүүн баталлаа. 60 тэрбумын үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал, эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан, маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл мөн.
Гэтэл МАН-ын удирдлагууд эрх бүхий гишүүдэдээ хариуцлага тооцох биш хайцаалж байна. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой гэж байна гэв.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “2016 оны долдугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж, НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан.
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа учир НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна“ гэв.
НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдах аж. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудалд гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэгдэх нь тодорхой болжээ.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт НИТХ-аар орж баталгаажсан нийслэлийн бүтээн байгуулалтууд одоог хүртэл эхлээгүй байна гээд улс төржилтөөс болж бүтээн байгуулалт хойшлох учиргүй тул яаралтай эхлүүлэх шаардлагыг хүргүүлнэ гэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 16 сургууль, цэцэрлэгийн ажил энэ намар эхлэх ёстой ч 7 нь огт эхлээгүй байгаа аж.