Элон Маск, Google-ийн DeepMind-ыг үүсгэн байгуулагчдын нэг Мустафа Сулейман болон өөр 114 эрдэмтэд НҮБ-д хандан “Алуурчин роботуудыг хориглох тухай” захидал бичжээ. Тэд бүрэн автомат, хөнөөлт зэвсэг хүн төрөлхтний ирээдүйд заналхийлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн аж.
Энэ төрлийн зэвсгийн тоонд дронууд, өөрийгөө удирддаг буу, танк болон хиймэл оюун ухаанаар удирдаж болох бүхий л зэвсэг багтжээ.
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлж байгаа тухай үргэлж ярьдаг Элон Маск саяхан “Иргэншлийн хамгийн том заналхийлэл нь Хиймэл оюун ухаан” хэмээн мэдэгдсэн. Бүр цөмийн зэвсгээс ч аюултай зүйл гэсэн юм.
Гэхдээ НҮБ-д хандан, бүрэн автомат, хөнөөлт зэвсгийг хориглох тухай захидал өмнө нь хэн ч бичиж байгаагүй аж. НҮБ яг энэ асуудалтай холбоотойгоор 19 гишүүн орноос бүрдсэн зөвлөл байгуулж, хориглох тухай хэлэлцэж эхэлсэн. Хэдийгээр өнөөдөр хурал болох ёстой байсан боловч ирэх арван нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ.
НҮБ-д бичсэн захидлыг нийт 26 оронд үйл ажиллагаа явуулдаг, олон тэрбум ам. долларын хөрөнгөтэй компаниудын төлөөллүүд бичиж, гарын үсгээ зурсан аж. Захидалд дурдсанаар:
Бүрэн автомат, хөнөөлт зэвсэг нь зэвсэглэлийн гуравдугаар хувьсгалыг эхлүүлнэ. Нэгэнт хөгжүүлж, бэлэн болсны дараа тулааны талбарт ашиглах зөвшөөрөл өгснөөр хүний төсөөлж чадахаас ч богино хугацаанд, асар их хохирол учруулах юм.
Хүн ардыг олноор нь устгах, эсвэл террористууд энгийн иргэдийн эсрэг ашиглах, хэн нэгэн этгээд системийг нь хакердаж, буруу аргаар ашиглах гээд олон эрсдэл бий. Бидэнд шийдвэр гаргахад богино хугацаа үлдсэн. Зовлонгийн үүдийг нэгэнт нээвэл, хаахад хялбар байхгүй л болов уу.
Element AI компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ёшуа Бенгио “Хиймэл оюун ухааныг зэвсэглэлд ашиглах нь зэвсгээс гадна Хиймэл оюун ухааны цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлнө гэдэгт л хамгийн их санаа зовж байна” гэжээ.
Ирээдүйн амьдралын институт байгууллага үүнтэй төстэй захидлыг 2015 онд нийтэлж байсан бөгөөд Элон Маск, Стивен Хокинг тэргүүтэй хүмүүс гарын үсэг зурж, Хиймэл оюун ухааны эрсдэлийг урьдчилан тооцоолж, сэргийлэх тухай сануулж байсан юм.
Эх сурвалж: Mashable