Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийслэлд энэ жил хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?
-Энэ хичээлийн жилд шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн хүчин чадал 1700 орчим хүүхдээр нэмэгдэнэ. Одоогийн байдлаар ихэнх нь ашиглалтад орсон, үлдсэн нь есдүгээр сарын 1-нээс өмнө орчихно. Ганц нэг удаашралтай цэцэрлэгийн барилга байгаа ч аравдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад орох юм. Харин 10 сургууль ашиглалтад орохоос тав нь есдүгээр сарын 1-нд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээж авна. Үлдсэн нь хуваарийн дагуу 10, 11 дүгээр сарын 1-н гээд ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авна.
Ингэснээр хүчин чадал 7500 орчим сурагчаар нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн бус өмчийн 36 цэцэрлэг байгуулагдаж, цэцэрлэгийн хүчин чадал 2266-гаар нэмэгдэнэ. Төрийн бус өмчийн 11 сургууль байгуулагдаж, хүчин чадлыг 3200-гаар тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөө гарч байна. Төрийн ба төрийн бус өмчийн шинээр ашиглалтад орж байгаа сургуульд 10700, цэцэрлэгийн хүчин чадал 3750 орчмоор нэмэгдэх тооцоотой байна.
Энэ хичээлийн жилд нийслэлд 27 сургуулийн 200 гаруй бүлэг, 10 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэнэ.
-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль энэ хичээлийн жилд хэд болж байна вэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байснаас найм нь хоёр ээлжинд шилжсэн. Харин энэ хичээлийн жил таван сургууль шинээр гурван ээлжинд орж байна. Аравдугаар сарын сүүлчээр 32 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход гурван ээлжнээс гарна. Тэгэхээр энэ хичээлийн жилд 27 сургуулийн 200 гаруй бүлэг, 10 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэнэ.
-Хувийн сургууль, цэцэрлэгийн сургалтын төлбөрт төрөөс зохицуулалт хийх боломжтой юу. Төлбөр нь хэт өндөр байна гэсэн шүүмжлэл их байна л даа?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Боловсролын салбарт хөрөнгө оруулж буй иргэд, аж ахуйн нэгжийг цэвэр бизнесийн өнцгөөс асуудалд хандаж байна гэж ойлгож болохгүй. Иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэхээр хөрөнгөө зориулаад, эрсдлээ үүрч, ажлын байр гаргаж байгаа байгууллага. Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг өмчийн хэлбэр харгалзахгүй төрөөс олгодог. Засгийн газрын 2015 оны 242 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээнээс хамаарч сургууль, цэцэрлэгт төрөөс олгох хувьсах зардлыг тооцож олгож байна. Өндөр төлбөртэй сургуульд бага, бага төлбөртэйд нь бусдаас их хувьсах зардал олгох бодлого барьдаг.
-Цэцэрлэгүүдийн сарын төлбөр 250-650 мянган төгрөг байна?
-Спортын, оюун ухаан хөгжүүлэх, гадаад хэлний сургалттай гэх мэт тусгай хөтөлбөртэй зарим цэцэрлэг бий. Ийм цэцэрлэгүүд сургалтынхаа онцлогоос шалтгаалан өндөр төлбөр тогтоосон байгаа. Эрэлт хэрэгцээ байгаа учир тийм төлбөр тогтоогоод үйл ажиллагаа явуулж байна л даа. Үгүй бол оршин тогтнохын тулд төлбөрөө хямдруулж таарна. Мөн олон жил үйл ажиллагаа явуулсан, эцэг, эхчүүд тэр цэцэрлэгт итгэдэг болсон байна. Энэ цэцэрлэгт манай хүүхдэд зөв боловсрол эзэмшүүлж байгаа гэж үзээд, төлбөрийг нь хүлээн зөвшөөрч хүүхдээ явуулж байгаа бол нээлттэй.
-Тэгэхээр төрөөс хувийн сургууль, цэцэрлэгт төлбөрийн зохицуулалт хийдэггүй гэсэн үг үү?
-Цэцэрлэгийн төлбөрт зохицуулалт хийдэггүй. Өнгөрсөн хичээлийн жилийн тухайд сургуулийн өмнөх боловролд хамрагдах 145 мянга 917 хүүхэд байсан. Үүнээс 105 мянга 85 хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар сургуулийн өмнөх насныхны 72 хувийг цэцэрлэгт хамруулж байсан. Энэ жил 146 мянга 250 орчим хүүхэд хамрагдахаас 113 мянга гаруй хүүхдийг хамруулах тооцоотой байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хувь 76-д хүрэх болов уу гэсэн тооцоо байна. Хичээл эхэлсний дараа нийслэлийн боловсролын бүх байгууллагын дүн мэдээг авахад тоо нь тодорхой болно.
-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч өнөөдөр нийт хүүхдийн 76 хувь нь цэцэрлэгт багтана гэж Та хэлж байна. Энэ асуудлыг хэзээ бүрэн шийдэх вэ?
-Цэцэрлэгт хамрагдалт 2000 оноос эхлээд 50 гаруй хувиас эхлээд л жил бүр өсөж байна. сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 240 хүүхдийн суудалтай 150-160 цэцэрлэг барих хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Энэ асуудлыг бид нэг далайлтаар шийдэх боломжгүй. Нөөц бололцоогоо дайчлаад аль болох олон хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого барин ажиллаж байна.
Энэ жил 146 мянга 250 орчим хүүхэд хамрагдахаас 113 мянга гаруй хүүхдийг хамруулах тооцоотой байна.
Тэгээд цэцэрлэгийн гадна үлдсэн хүүхдийг хувилбарт сургалтад хамруулах, өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд зайнаас сургах төсөл” хэрэгжүүлсэн. Сургалтын гарын авлагыг бэлдэж эцэг, эхчүүдэд тараагаад хичээл нь телевизээр явдаг. Бэлтгэгдсэн сургагч багш нар гэрээр нь явж, хүүхүүдийн хөтөлбөр даалгавартай танилцдаг, эцэг, эхчүүдэд зааж зөвлөдөг. Сургуулийн өмнөх боловсролыг хамрагдалтынг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуулийн хугацаанд нь хүлээж аваад, түргэн шуурхай шийдвэрлэж байна.
-Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд сургуульд орох вэ?
-31 мянган хүүхэд нэгдүгээр ангид орно. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн
1-12 дугаар ангид 233 мянга 500 орчим хүүхэд сурч байсан. Энэ жил 249 мянган хүүхэд суралцана. Өнгөрсөн жилийнхээс 15-16 мянгаар өссөн тоо. Гэвч сургуульд хамрагдсан байдал бараг 100 хувь байдаг.
-Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагаа Засгийн газарт хүргүүллээ. Энэ асуудалд Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол Нийслэлийн боловсролын газрын шийдвэрлэх хэмжээний асуудал биш л дээ. Яам, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх асуудал. Ер нь өнөөдөр боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт 10-20 жилийн дараа эргээд улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нөгөө талаар багш нарынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах шаардлагатай. Энэ асуудлаар манай багш нар Түр хороо байгуулаад, Засгийн газарт хандсан. Засгийн газар судлаад, боломжийнхоо хэмжээгээр шийдвэрлэх байх гэж бодож байна.