Их Британийн хатан хаан Элизабет II насан эцэслэтлээ хаан сэнтийд залрах тухай түүнд ойр эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал, хатан хаан огцорч, өв залгаламжлагч хүү хунтайж Чарльздаа халаагаа өгөх бодолгүй байгаа аж. Энэ талаар “ The Sunday Times” сонинд өчигдөр мэдээлэв.
Хатан хаан одоогоор эрүүл энх, ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа тул халаагаа шилжүүлэх асуудал ор үндэсгүй зүйл гэжээ. Элизабета II хатан хаан 21 нас хүрэхдээ амьдралын эцсийн мөч хүртлээ ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэнэ гэж амлаж байсан байна.
Наймдугаар сарын 13-нд орон нутгийн “Тhe Mirror” сонинд дөрвөн жилийн дараа хатан хаан ууган хүү болох хунтайж Чарльздаа халаагаа өгнө гэж мэдээлжээ. Үүнтэй холбоотой бичиг баримтыг бэлтгэж эхэлсэн талаар онцолсон юм.
Хатан хаан Элизабета II нь 17 өв залгамжлагчтай. Түүний хүү хунтайж Чарльз гурван настай байхдаа түүний өв залгамжлагчаар тодорч байв.
Тэрбээр 1952 онд хаан сэнтийд заларчсан. 2015 оны есдүгээр сард тэрээр хаан ширээн залраад 23 226 хоног болсон. Улмаар Их Британийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд тус албыг хашсан хүнээр тодорчээ.
Сонирхуулахад,2016 онд Тайландын хаан Пхумипон Адульядет таалал төгссөний дараа дэлхийн хамгийн өндөр настан хатан хаан болсон байна.
Испанийн хаан Хуан Карлос I нь 2014 онд 77 настайдаа хүү Филипедээ хаан ширээгээ шилжүүлсэн билээ. Үүнээс нэг жилийн өмнө Нидерландын хатан хаан Беатрикс мөн ийм шийдвэр гаргаж, ууган хүү Уиллем-Александрт халаагаа өгчээ.
Эх сурвалж: ВВС