Өнөө үед дэлхий нийтээр бэлэн мөнгөний төлбөр тооцооноос бэлэн бус төлбөр тооцоо, тэр дундаас электрон төлбөр тооцоонд эрчимтэйгээр шилжиж байна. Төлбөр тооцоо бол эдийн засгийн нэг ёсны хөдөлгүүр, зайлшгүй дэд бүтэц юм.
Баялаг үйлдвэрлэгч болон түүний хэрэглэгчийг холбож өгдөг, найдвартай түргэн шуурхай төлбөр тооцооны систем бол эдийн засгийн хөгжлийг түргэсгэх чухал түлхүүр мөн гэдэг. Бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох картыг анх 1950 онд Дайнерс Клуб компани гаргаж ирсэн гэж үздэг. Энэ нь 1970-аад онд пластик материалтай болж, үүнээс хойш АТМ-д хэрэглэж эхэлсэн байдаг.
МУ-ын тухайд Голомт банк 1999 онд хамгийн анх Мастер Карт-г гаргаж байсан бол Виза картыг 2000 онд нэвтрүүлсэн байдаг. 2017 оны байдлаар МУ-д 20 мянга гаруй карт уншигч машин, 3.9 сая орчим карт байна гэсэн тооцоо гарчээ. Нэвтрүүлгийн энэ дугаараар “Төлбөрийн картын хэрэглээ, цаашдын хэрэглээ”-ий талаар ярилцлаа.