Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарыu үнэлэх болсон. Үнэлгээг хийх зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу Монголбанк сонгон шалгаруулжээ.
Сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үнэлгээг хийх аж.