Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон АНУ-ын ЭСЯ хамтран “Хамтдаа хэлэлцье” цуврал хэлэлцүүлэг болно.
- Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслол маргааш болно.
- “Арвайн үндэс” ХХК-тай гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй 125 сая төгрөгийн шагналын сантай тус лиг өндөрлөхөд таван тойрог үлдлээ.
- Автобусанд байгалийн хий нэвтрүүлэх төсөл зарлалаа.
- Соёлын төв өргөөний тайзнаа Японы өнцөг булан бүрээс ирсэн ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт амжилттай болж өнгөрлөө.
- Иргэний үнэмлэхээ гээвэл 250 мянган төгрөгөөр торгоно гэдэг ташаа мэдээлэл гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэг мэдээллээ.
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл дээр очжээ.
- Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Маамуу” үндэсний төсөлд хүүхдийн хөгжмийн бүтээлд хамтран ажиллахаар боллоо.
- Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллалаа.
- Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 17-нд буюу баасан гарагт гаргаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ.
- Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 18-20-ний хооронд БНХАУ-д албан ёсны айчлал хийлээ.
- Монголын боксын шигшээ багийн тамирчид Герман улсын Хеннеф хотын спорт баазад дэлхийн аваргын өмнөх олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдлаа.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болголоо.
- Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ.
- ОХУ-ын Элчин сайдын яаманд тарваган тахал өвчний тухай "Хар үхлийг ялагчид" баримтат киноны төслийн хэвлэлийн хурал боллоо.
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Зуунмод суманд боллоо.
- Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан оюутан, сурагчдын автобусаар зорчих картыг хэрхэн шинээр олгох, сунгах талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас мэдээлэл хийлээ.
- Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжиж байгаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын зуслан чиглэлийн 1,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц 85 хувьтай байна гэв.
- Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.
- НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсны дээр АН-ын 11 төлөөлөгч нэмэгдэж, нийт 27 гарын үсэг цугларчээ.
- АНУ-ын Лос-Анжелос хотноо болсон Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ.
- Дорнын их найрагч Ренчиний Чойномын зээ хүү О.Энх-Амгаланд Отгонтэнгэр Их сургууль 12 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
Дэлхий дахинд
- Дорнод бүсийн Бостон Селтикс баг багийнхаа домогт тоглогч Пол Пийрсийн 34 дугаарыг мөнхөлнө гэдгээ мэдэгдлээ.
- Volkswagen 2022 оноос цахилгаан, микрогоо үйлдвэрлэхээр боллоо.
- Их Британийн хатан хаан Элизабет II насан эцэслэтлээ хаан сэнтийд залрах тухай түүнд ойр эх сурвалж мэдээлжээ.
- Элон Маск, Google-ийн DeepMind-ыг үүсгэн байгуулагчдын нэг Мустафа Сулейман болон өөр 114 эрдэмтэд НҮБ-д хандан “Алуурчин роботуудыг хориглох тухай” захидал бичжээ.
- Холливудын хамгийн алдартай, амжилттай хошин жүжигчдийн нэг Жерри Льюис 91 насандаа таалал төгслөө.