“Google” компани "Android" системийн шинэчилсэн хувилбараа "Oreo" хэмээн албан ёсоор нэрлэлээ. Өнгөрсөн хэдэн сарын турш "Android O" гэгдэж байсан энэ програм хангамж өмнөх хувилбаруудын адил мөн л амттаны нэрээр нэрлэгдэх болсон байна. "Oreo" програм хангамжийн тусламжтай хэрэглэгчид хүлээж авсан "Notification" мэдэгдэлдээ ухаалаг төхөөрөмжийнхөө "Home Screen" дээрээс хариу илгээх, заавал татаж суулгах шаардлагагүйгээр аппликэйшнд нэвтрэх зэрэг боломжтой гэдгээрээ онцлог аж.
Үнэ төлбөргүй татах боломжтой энэхүү систем энэ намраас буюу “Google”-ийн шинэ "Pixel" гар утас аравдугаар сард худалдаанд гарсны дараа зах зээлд гарна гэсэн хүлээлттэй байна. "Android" системийн өмнөх хувилбарууд “Nougat”, “Marshmallow”, “Lollipop” зэрэг нэрээр гарч байсан аж.
Дашрамд сонирхуулахад, "Google" болон "Oreo" үйлдвэрлэгч "Mondelez" компани хоорондоо ямар ч мөнгө солилцоогүй учраас ивээн тэтгэх биш харин түншлэх зорилгоор хамтарч ажиллаж байгаа гэж тайлбарлажээ.
Н.Номин-Эрдэнэ