Эртний Герегийн иргэншил гэж бий. Гэхдээ тэр үед улс гэдэг нь хэрмээр хүрээлэгдсэн хот байдаг байлаа. Хэрэм дотроо өөрийн хаантай, хуультай, шоронтой, цэрэгтэй. Хотыг полис гэнэ. Иймээс хотын бодлого гэсэн утгатай политик гэсэн үг өдгөө улстөр, бодлого гэсэн санааг агуулах болжээ. Герегт биенээсээ үл хамаарсан, бие даасан бодлоготой олон хотууд байлаа. Тус болгондоо улс. Хэл, ёс заншил, соёл нь харин нэг. Хамгийн хүчирхэг хот нь Спарта. Кинонд гардаг Трой ч тусдаа хот. Харин ухаантнууд голдуу Афинд байх. Сократ, Аристотель, Платонгээд л. Улс гүрний бодлогын талаар тэд цэцэн мэргэнээ үздэг байж.
Герегийн гүн ухааны сор болсон Платон, Аристотель хоёр багш шавь байлаа. Улс төрийн үзлийн хувьд харин тэс өөр бодолтой байсан юм. Аристотель ард түмний төр буюу демократ гэдэг санааг гаргаж төр барих хамгийн идеаль гарц гэнэ. Даанч үүнийгээ үл бүтэх үзэл гэж боддог байлаа. Харин Афиний язгууртан гаралт Платон олигархийн төлөөлөгч тул улс гүрнийг шилмэл хэсгийн хэн толгойлох ёстой онол дэвшүүлжээ.
Шилмэл хэсэг гэдэг нь өөр шиг нь гүн ухаантнууд аж. Платон яруу найргийг үздэггүй тул түүний хээр шүлэгчдийг юун түрүүн улс орноос хөөж гаргах ёстой аж. Тэрээр хатуу чанга дарангуйлалтай Спарта хотын төрийн зохион байгуулалтыг загвар болгон шүтдэг байлаа. Гэхдээ хэрэв тэрээр харьцангуй чөлөөт Афинд биш бол ингэтлээ ил задгай маргаан өрнүүлж чадах эсэхээ тунгааж байсан болов уу?
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлгийн ээлжит дугаараар” Шилмэл” нийтлэлийг хүргэж байна.