Манай улсаас БНХАУ-д нийлүүлдэг нүүрс өнгөрсөн сард нэмэгдсэн талаар Ройтерс агентлаг уламжиллаа.
Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 30 хувиар өсч, 2.6 сая тонн болсон байна.
Хятадад нүүрс нийлүүлэгч гол орон болох Австрали нүүрсний импорт ч 4.4 хувиар өсч, 7.47 сая тоннд хүрчээ.
Хятадын Гаалийн Ерөнхий засаг захиргааны тайланд дурдсанаар Индонезийн нүүрсний нийлүүлэлт есөн хувиар буурч, 3.03 сая тонн болжээ.
Үүнтэй адил ОХУ-аас тус улс руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 1.7 хувиар буурч, 1.64 сая тонн болсон байна.
Эх сурвалж: Ройтерс