Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхийн тулд барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан шуурхай үзүүлэх, бүх төрлийн лавлагааг нийслэлийн Газрын албанаас гаргуулах үүргийг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өгсөн байна.
Газрын албаны дарга Э.Болорчулуун Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Тэрээр үүссэн нөхцөл байдлыг танилцуулаад, иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэв хэмээн нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.